УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Төлбөртэй бүстэй болгох хууль"-ийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан Нийслэл хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороо руу шилжүүлэв.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн 73.2 хувийн саналаар дэмжлээ.

Эл хуулийг дагаж хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын авто татварын тухай хуульд өөрчлөлт оруулах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинГАЛ
ЗочинГАЛ

МАН ҮХЛИЙН НҮХЭЭ ӨӨРСДӨӨ УХЛАА ДАА 2024 ОНД БАЯРТАЙ

Зочин
Зочин

Ядаж байгаа ард түмнээ их доромжилж байна даа. Машинаар зугаалаад л бөглөрөөд байдаг гэж бодоод байх шиг байна. Амьдарчих гээд л өглөөнөөс орой болтол үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж бөглөрөөд байгаа ард түмэн шүү. Дуртайдаа бөглөрөөд байна гэж бодоод байх шиг байна ертөнцөөс тасарсан хулгайчууд

Зочин
Зочин

Ингээд Лалрын МАН баяртай! 24 оны сонгуулийн дараа Монголын ард түмний өөдлөн дэвшихийн зам нь нээгдэнэ.

Зочин
Зочин

Хөгийн хогийн дүп юмнууд гажиг гаргасан санал санаачлагуудаа дэмжицгээгээд ард түмнийг басамжлан доромжилчих юм дөө. Та нар наад суудалдаа үргэлж сууж ханхалзана гэж бодож байна уу.

Зөөз
Зөөз

Аливаа улсын нийслэл. Ялангуяа төв хэсэг нь хамгийн чөлөөтэй, амар тайван, өндөр өртөгтэй газар байдаг. Хөдөөний мангаруудад анхааруулъя.

Иргэн
Иргэн

Боломжийн хувилбар амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button