Нийгэм мэдээ
Мягмар гарагт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд өөрчлөлт оруулж, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр бүх нийтээр амардаг болсон.
Энэ жилийн тухайд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гарагт тохиож байгаа юм.
Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуультай. Гэхдээ энэ жил ням гарагт таарч байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.