Кэйс: "Дойче Шуле" хувийн сургууль хоолны асуудал хөндсөн сурагчаа хөөжээ

Одоогоос жилийн өмнө "Дойче Шуле" нэртэй герман хэлний сургалттай хувийн сургууль үдийн хоолны чанарт эцэг эх нь шаардлага тавьсаны төлөө охиыг нь сургуулиас хөөжээ. Тодруулбал, тухайн охин сүлжээ дэлгүүрийн мантуун бууз зэрэг ширхэгийн хоолыг өдөр тогтмол идэх болсныг түүний ээж анзаарсан байна. Ингээд сургууль нь өдрийн хоол өгч байхад яагаад заавал түргэн хоол идээд байгаа шалтгааныг нь асуухад сургуулиас хонины махтай, хөрсөн, амтгүй хоол өгдөг тухай охин ээждээ учирлажээ.
Үүний дагуу түүний ар гэрийнхэн хоолны цагаар нь очиж бодитоор харахад хоолны тавин хувь нь өөх, үлдсэн хэсэг мах, будаа л байж. Мөн охины аав, ээж хүүхдүүд хоолоо идэхгүй ихээр үлдээж, хаяж байгааг анзаарсан бөгөөд ахлах тогоочид нь хүүхдийн хоолны орцод зайлшгүй орох шаардлагатай хүнсний ногоо яагаад байхгүй байгааг асуухад өнөөдөр ногоондоо явна гэдэг хариулт л өгсөн байгаа юм.
Харин сургуулийнх нь захирал "Ж" "Манай сургуулийн хоол яачихаад байгаа юм" гээд авч хэлэлцээгүй бөгөөд өөрийг нь сургуулийнхаа хоолыг идэж үзсэн эсэх талаар асуухад үгүй гэж хариулжээ.
Товчоор бол охиныг сургуулиас хөөсөн шалтгаан энэ. Сургуулийн захирал эцэг эхийн санал гомдлыг сонсоогүй, хүлээж аваагүй бөгөөд буруугаа хүлээгээгүй. Харин гэрээгээ цуцал гэдэг хариултыг өгч охиныг 2022 оны арваннэгдүгээр сард сургуулиас нь хөөжээ. Охин одоогоор гурван сургууль солиод байгаа тухай түүний ээж хэлж байна. Мөн тэрбээр хувийн сургуулид магтуулах л дуртай. Шүүмжлэл хүлээж авах сонирхолгүй. Шүүмжилбэл гэрээгээ цуцална гэдэг хоёр л үгтэй. Энэ бол угтаа хүүхдийн сурах эрхийг зөрчсөн асуудал гэдгийг тайлбарласан юм.
-Үдийн хоолны асуудлаар "Оюунлаг"-аас хөөгдсөн сурагч сурах сургуульгүй болж, НҮБ-д захидал бичлээ-
Бид өмнө нь үдийн хоолны асуудлаар сурагчаа хөөсөн "Оюунлаг" сургуулийн тухай мэдээллийг хүргэж байв, ЭНД дарж уншина уу.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОЙЧЕ ШУЛЕ д хүүхдээ бүү өг, нохойн хоол шиг юм өгдгийн байна
Дойче шуле сургуулийн сургалтын чанар жил ирэх тусам муудаж байгаа. НЭг гадаад хэл илүү сураг гээд оруулсан тулдаа л тэсэж байна даа
Bid nar mungutei blhorool deutsche schuled yavj bna zahiral maani gehees iluu surgaltiin manager maani unen tng gar bdgii bid nar bainga hohirdog
Оюунлаг гээд нэг хүүхдээр бизнес эрхлэгч сургууль бас хэлсэн хүүхдийг хөөгөөд асуудал үүсээд бгаа, ямар шуле муле гэнээ энэ сургууль. Singapore гэж бас нэг гулхи сургууль хэдэн жилийн өмнө хүүхдүүдийнхээ гэдсийг өвтгөж бсан. Сүүлийн 10 жилд байгуулагдсан сургууль нэртэй худлаа газруудыг хөөргөөд байгаа хүмүүсийг л гайхах юм. Тухайн орныхоо багш нь бдаг ч юм уу, бөөн сүр сүр нэр гуншин, нөгөөхд нь хөөрөөд хүүхдээ өгч хүүхдийнхээ ирээдүйг баллаж байдаг ёстой жавхлан юмаа. Төр нь ажлаа хийдэг байсан бол өдийд ийм олон борооны дараах мөөг шиг олон шуле ургахгүй л байсан даа. (Монголд багш, сайн багш ховор. Цалин бага, ажиллах ачаалал их, дарамт их) тийм байхад энэ олон шуле яаж ажилаад байна?????????
ОЮУНЛАГ УГААСАА ЗАХИРАЛ НЬ АЙМАР ТЭНЭГ ХҮН БАЙДАГ
Дойче Шуле сургуулийн захиргаа шиг харицлагагүй байгуулга алга. Өнгөрсөн хичээлийн бүтэн жилийн туршид хүүхдүүд нь зарим хичээлүүд дээр багшаар хангаагдаагүй, маш олон тохиолдолд хичээлийн хувиар нь ойлгомжгүйгээр өөрчлөгдөж, биеийн тамирын хичээлээ хичээлийн байраас өөр сургууль дээр буюу уг сургуулиас 800м зайтай газар сурагчидаа авч явж, хичээлийн хөтөлбөрөө явуулдаг, үдийн цайн үеэр зоогийн газарт хэт оочиртой улмаас зарим тохиолдолд хоолоо идэж амжихгүй үлдэх, багш болон ажилтануудын хооронд сурагчидын талаар цуу яриа тарааж, сурагчидаа сэтгэлийн дарамтанд оруулсан гэх мэт хэдхээн жишээнээс энэхүү сургуулийн байж байгаа байдал нь маш тод харагдаж байна.
Энэ сургуулийн гайг бүтэн жил яваад ч нөхөж чадахгүй зовж байна. 5р ангид нь 6 багш солигдож Захирал Жавзмаа нь тоо бодох гэж сэгэлж ёстой гомдмоор хайран хүүхдүүд. Шилжүүдсэндээ сэтгэл амарсан.
Manai Deutsche schule surguulin zahiral gej surgaltiin manager gj hmus unen hetsuu hmus shu ungu mungu harj huuhedtei haritsna bagsh huuhdteige haritsja handlaga edr hetsuusht hetsuu medkue jil ireh tusam l dor boldogdoo
НАЙЗ НЬ ГЭЭД ЗУРАГЧИН БСАН НӨХРИЙГ ФИЗИКИЙН БАГШ, АРАЙ АРАЙ, БАС ӨӨРӨӨ ТОО ЗААНА, ТООНЫ БАГШ НЬ 9 Н ТООГ БУРУУ БОДОЖ ЭЦЭГ ЭХЧҮҮД ШОГЛООМ, ГЕРМАН ЯВАХ ТЭТГЭЛЭГЭЭСЭЭ ЭЕШ-Н ОНООГООС БОЛЖ 2023 ОНЫ ТӨГСӨГЧИД БУДАА БОЛСОН УЛНЫ ГАЗАР ДАА
Та нар зүгээр л улсын сургуульд хүүхдээ өг. Хоол муутай сургалт муутай ганц нэг хэлний багш сургалттай гэдгээрээ луйвар хийдэг иймэрхүү шуле муле луйварчдыг тэтгэж мөнгө тушаахаа больчихоо.
Aimar amtgui huitem hool ogdog tgd bagsh nar ni muuhai aashtai
Ugasa iim hugiin surguuli shdee yamar ch bolovsroliin chanar baihgui, hoolnii chanar baihgui, bagsh nariin handlaga ih muu suragchidtaiga ys bus haritsdag bur uneheer gomdoltoi garch baisan bas boloogui huuhduud dund bagshtaigaa niilj negniigee deerlhene
Физикийн багш нь зурагчин байсан хүн байдын кк
Odoo hurtel tiim baigaa