Нийгэм мэдээ

Усан шөлөнд л хүрэлцэх хүүхдийн хоолны мөнгийг нэмүүлэхээр хууль санаачиллаа

Нийтийн өргөдөл гомдлын системд хүнсний инженер О.Гал-Очир "ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ҮДИЙН ХООЛНЫ ТӨСӨВ НЭМЭХ ТУХАЙ" хуулийн төсөл санаачлах өргөдөл гаргаж байршууллаа.

Тэрбээр "Миний бие Оюунгэрэл овогтой Гал-Очир нь хүнсний үйлдвэрийн технологич инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахын дагуу хүмүүст хүнсний шим тэжээлийн боловсрол, хүнсний бодит ойлголтыг өөрийн сайн дураар өөрийн сувгаар өгч ажилладаг.

Миний бие сургуулийн Үдийн хоол хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхдийн хооллолтод багагүй хэмжээний судалгаа хийлээ. Судалгааг нийт 60 гаруй сургууль цэцэрлэгийн үдийн хоол, цайнд хийсэн. Тиймээс энэ өргөдлөөрөө дараах хоёр асуудлыг шийдвэрлүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

  • 2019 онд батлагдсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө болох 2475 төгрөг нь өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр бага байгаа тул өнөөгийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болох
  • Сурагчдын үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага анги гэж ялгалгүй бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй олгох. Дунд болон ахлах ангийнхан ид өсөлтийн насандаа байдаг, урт хугацаагаар хичээллэдэг, илүү их шим тэжээл шаардлагатай байдаг. Тиймээс ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхгүйгээр Үдийн хоол хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах. Сургуулиудын гал тогооны түрээсийн асуудлыг шийдэж, ажиллах хүч, тоног төхөөрөмжид нь анхаарал хандуулбал боломжтой.

Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисууд, биологийн идэвхт нэгдлүүдээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Хэрэв багад нь шим тэжээлийг хангалттай хэмжээгээр өгөхгүй бол том болоод нөхөж авна гэсэн ойлголт байдаггүй билээ. Иймээс дээрх хоёр асуудал дээр ирээдүйн иргэдийнхээ эрүүл мэнд, бие болон оюуны хөгжлийн төлөө тодорхой хуулийн төсөл боловсруулж шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Тус өргөдлийг 2023.11.23-ны өдрийн 16:37 цагт байршуулсан бөгөөд 2023.12.23-ны 16:37 цаг хүртэл санал авна. Саналаа өгсөн иргэдийн тоо 100 мянгад хүрвэл уг өргөдлийг хуулийн төсөл болгон шийдвэрлэх боломж бүрдэх юм. Иргэд та бүхэн энэ өргөдлийг дэмжиж байвал ЭНД дарж, саналаа өгөөрэй.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төсөвт ачаалал үүсгэхгүйгээр эцэг эхчүүдээс нь тал мөнгийг нь төлүүлэх ёстой, хуучин нийгэмд ч ийм үнэгүй бас чанаргүй зүйл байгаагүй шүү.

Зочин
Зочин

Эцэг эх нь хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөх ёстой. Хүүхдийн мөнгө авна, хүүхдээ үнэгүй харуулж асруулна, бас үнэгүй хоол идүүлнэ гэж юу байсын. Арай хэтэрч байна

Зочин
Зочин

Хоолоо иддэггүй хүүхдүүд байдаг гэсэн. Тэгэхээр хий дэмий үйлдвэрлэл явуулж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button