Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Эх сурвалж: МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уур амьсгалын өөхчлөлт яах вэ. Хотынхоо утааг яах гэж бна

ГУТАМШИГ
ГУТАМШИГ

12 сарын 1-2 нд болох уулзалтад оролцохын тулд 7 хоногтйн өмнө тийш явж юу хийх новш вэ төрийн татварын мөнгөөр зугаацахаар мордсон гэж ойлголоо. мана йудирдагч нар шиг 1-2 өдрийн арга хэмжээнд орлцох нэрээр бараг хагас сар 7 -10 хоногоор зугаалдаг орны удирдагч үгүй шүүдээ

Shaaldaa badmaa
Shaaldaa badmaa

Ugaasaa hanaj tsadhaa meddeggui yoroolgui huudiishde naad g###g chin hohine lalruudaa oorsdoo songochihood uhsendee gonginood bdgin

Зочин
Зочин

Мөнгөө хэмнэмээр бна

смий
смий

Хайран төсвийн мөнгө.Женко энэ 2 гэж хэнд ч хэрэггүй 2 дүнхүү толгой тэнд очоод юу ч мэдэхгүй тэнэгүүд яана даа

Koloni mongoliin irgen
Koloni mongoliin irgen

Erguu huurensug hyatadiin bool s#a Mongol turuus uurd z##l..

Зочин
Зочин

Улсынхаа утааг шийдэхээр явлаа гэсэн бол арай өөр байх байлаа гэж

Зочин
Зочин

өө энэ одоо яасан аялж зугаалж хандаггүй юм бэ саяхан франц явж ураны наймаа хийж байсан хэдхэн хоногийн өмнө вьетнам лаос юу юу ч гэлээ төлгүүд дээр очиж явж байсан одоо хэдэн халтар Арабууд дээр очих нь энэ одоо яасан ханаж цаддаггүй аялж зугаалж дуусдаггүй хар махан толгой вэ улсын мөнгө урсаж байна аа

Холбоотой мэдээ

Back to top button