Х.Баттулгын хүн гэгддэг Э.Одбаярыг АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилсон байна.
Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсоныхоо дараа Э.Одбаярыг өөрийн зөвлөх, ажлын албаны даргаар томилсон. Тэгвэл өнөөдөр мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Энэ бол С.Эрдэнийн хүү Э.Одбаяр биш юм. Өмнө нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан түүхтэй нэгэн.
Харин Э.Одбаярт С.Эрдэнэ болон түүний хүү нар таатай хандаж байгаагүй. С.Эрдэнийн хүүгийн хувьд амьдайтайгаа ЕБС-д хамт суралцаж байсан. Улмаар аавтайгаа танилцуулж, анх Ардчилсан намд хөтөлж оруулсан гэдэг. С.Эрдэнэ ч 2012-2016 онд НХХ-ийн сайд байхдаа Эрдэнэбилэгийн Одбаярыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар томилон ажиллуулж байсан удаатай.
Гэвч Эрдэнэбилэгийн Одбаяр нь С.Эрдэнийн нэрийг барьж, хэд хэдэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал нийгмийн анхаарлыг татаж байсан.
Эрдэнийн Одбаяр нэгэнтээ "АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Нэр барьж олон жил хор хутгаж байсан тухай сонсож явсан. Одоо Х.Баттулга, Ц.Туваан нарын цүнх баригч" хэмээн жиргэж байв.
2022 оны үес Эрдэнэбилэгийн Одбаяр нь Х.Баттулга, З.Энхболд, Ц.Туваан нарын талыг баримтлах болсон юм.
Тэгвэл ийм түүхтэй нэгнийг АН-ын шинэхэн дарга Л.Гантөмөр дэргэдээ авсан нь анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад нөхөр чинь хулгарын угшилтай л юм бол Гантөмөр өө өөрийг чинь зайлуулна шүү
Ямар ч хүн томилчихов доо. Мэдээтэй л байгаарай.
Дугуй дугуйгаа олж нөхөрлөнө
Mongol hun uu
Тангад төвдийн хурлийз биз, Баттулгын өрөөсөн дугуй.
Энэ нөхөр Эрдэнийн л цүнх баригч шүү. Намын ХЭГ байхдаа ахмадуудад зориулан гаргасан 14 сая төгрөгийг хулгайлан казинодоод намаас хөөгдсөн удаатай. Яагаад ч намын санхүүг барих ажилд ойртуулж болохгүй хулгайч. Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй л их найз юм гэсэн. Тэр холбоогоороо дамжуулан Гантөмөрийг намын дарга болгох хуйвалдааныг зохион байгуулсан. 24 онд МАН-ыг ялуулахын төлөө АН ажиллаж байгаа нь худлаа биш. Түүнийхээ хариуд МАН аас гурван яам авахаар тохиролцсон болох нь бараг л үнэн шүү.