Нийгэм мэдээ
"Batau" кино наадмаас "Баавгай болохсон" алтан алим хүртлээ

Каннын кино наадамд шалгарснаар олон улсын фестивалиудыг өнгөлсөөр буй "Баавгай болохсон" бүтээл дахин нэг номинацын эзэн болжээ.
ОХУ-д зохион байгуулагддаг "Batau" олон улсын кино наадмаас "Баавгай болохсон" алтан алим хүртсэн байна. Энэ талаар найруулагч П.Золжаргал нүүр хуудастаа мэдээлжээ.
Намар "Улаанбаатар" олон улсын кино наадамд нэг танхим дүүрэн монгол үзэгчдэдээ л хүртээл болоод буй "Баавгай болохсон" ихээхэн хүлээлт үүсгээд байна. Кино өвлийн хүйтэнд, Улаанбаатарын гэр хорооллын амьдралд сайн боловсрол эзэмшихийн төлөө чармайж буй хүүгийн тухай өгүүлдэг. Энэ ч утгаар, хамгийн чухал болох Монгол дахь албан ёсны нээлтээ ид хүйтнээр, ирэх нэгдүгээр сарын 12-нд хийнэ гэж кино багийнхан төлөвлөөд байгаа юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.