ЭДИЙН ЗАСАГ
“Moody's” агентлаг Монголын арилжааны банкуудын зэрэглэлийг В3 хэвээр үлдээжээ

Олон улсын “Moody's” агентлаг Монголын арилжааны банкуудад хийдэг тогтмол үнэлгээний тайлангаа танилцууллаа. Үнэлгээндээ Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкийг В3 зэрэглэлд хэвээр үлдээсэн байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын зэрэглэлтэй ижил түвшин юм.
“Moody's” агентлагийн зүгээс системийн чанартай томоохон банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээнд дутагдал үүсвэл Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх магадлал өндөр гэж дүгнэсэн байна. Дүгнэлтдээ “Хэдий тийм боловч энэ нь зээлжих чадварыг дээшлүүлэх хангалттай нөхцөл болж чадахгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газрын зэрэглэл нь В3 түвшинд байна” гэж дурджээ.
Харин активын чанрыг харьцангуй сайн гэж тодотгож өгсөн байна.
Г.ИТГЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.