НИЙГЭМ

Допингд бүдэрсэн М.Бадарчийн асуудлаарх арбитрын урьдчилсан хуралдаан 23-нд товлогдлоо

Улсын арслан М.Бадарч арбитрын шүүхэд хандсан гэдэг мэдээллийг амнаасаа унагаж, үнэн мөн нь ил болно, цагаадна, нэр төрөө сэргээлгэнэ хэмээж буй. Угтаа арбитрын шүүх гэдэг нь "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" ТББ юм.

Эргэн санавал, энэ ТББ-д өмнө нь:

Улсын арслан Э.Оюунболд

Харцага Ц.Мөнхбаяр

Аймгийн арслан Б.Өсөхбаяр нар хандаж, барилдах эрхээ сэргээлгэж байсан.

Тийм ч учраас М.Бадарч энэ байгууллагад ихээхэн итгэлтэй буй. Спортын арбитр нь Допингийн эсрэг үндэсний төвийг дуудаж уулзсан ба хуралдааны товыг тогтоосон гэх мэдээлэл байсан. Улмаар, М.Бадарчийн эрхийг сэргээх нь зүйтэй эсэхийг ойрын үед хэлэлцэх тов сонсогдоод байв. Тэгвэл Улсын арслан М.Бадарчийн асуудлаарх спортын арбитрын урьдчилсан хуралдааныг энэ сарын 23-нд товложээ.

Сонирхолтой нь Э.Оюунболд, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр болон М.Бадарч нарын аль нь ч допингийн шинжилгээний хариутай маргаагүй. Харин шинжилгээ авах процессын асуудлыг хөндөж, үүгээрээ түрий барьдаг зүй тогтол тогтоод буй аж.

М.Бадарч процессын алдаагаар түрий барьж байна

Улсын арслан М.Бадарчийн хувьд допингийн шинжилгээний хариутай маргаагүй. Харин шинжилгээ авах үед байлцсан цагдаа, тагнуулын ажилтнууд нь мэргэжлийн сургалтад суугаагүй гэдэг үндэслэлээр маргажээ.

Угтаа шинжилгээ авах процесст Шадар сайд, Баяр наадмын комиссын тушаалаар цагдаа, тагнуулынхан орж ирсэн. Тэд сургалтад суугаагүй байсан нь үнэн. Нэг нэгнээ хянах үүрэгтэй бүтцүүд тийн ажиллаж, бүр шинжилгээний сорьцыг БНСУ руу тагнуулын ажилтнууд аваачиж өгсөн байна.

Допингийн шинжилгээ авах тухай дахь сургалтад суугаагүй байх нь олон улсын дүрмийн хувьд маргах үндэслэл болж болно. Хэрэв арбитрын ТББ урьд, урьдынх шиг М.Бадарчийн эрхийг сэргээхээр шийдвэрлэвэл, олон нийт түүнийг допинг хэрэглээгүй гэж андуу, ташаа ойлгохоор нөхцөл байдал үүсжээ.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.

Ингэхэд Монгол улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хурааж, түүнийг Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Del
Del

Монголын арбитр гэж ямар юм байдаг юм вэ нохойн баас

БӨХ
БӨХ

ИЧИХ НҮҮРЭЭНДЭЭ ИЛЭГ НААСАН

Үхэж далдармар
Үхэж далдармар

Процессийн а лдаа нь допингийн шинжилгээний хар иунд түй ч хамаагүй ш дээ! Монголчууд мөн ч тэнэг үхэрүүд юмаа.

Зочин
Зочин

Юуны ямар АРБИТР? Тэд шинжилгээ авсан юмуу? Дэлхийн том лаборатори 2 дахин баталсан!! Буруугаа хүлээж барилдах эрхээ хасах шийтгэлээс багасгахыг бод!! Тэгээд ч Монголчууд допинг арсланг хэзээ ч хүлээхгүй шүү!!

скот
скот

Шившиг юм аа... Ийм үндэсний спорт бидэнд яг хэрэг байна уу...? Удахгүй мутантууд болох вийдээ...!

Монгол үндэсний бөхөө дэмжигч
Монгол үндэсний бөхөө дэмжигч

Яагаад цуснаасаа шинжилгээ өгч болдоггүй юм цуснаас ч адилхан л хариу нь гарна биздээ Бадарч бүрэлдхүүнд биш харин шинжилгээний хариуг удаасанд хардаж байгаа бараг 7 хонуулж байж явуулаа биздээ

Холбоотой мэдээ

Back to top button