УЛС ТӨР

Б.Дэлгэрсайхан: Хотын төвд дахиж өндөр барилга бариулахгүй, түгжрэл үүсгээд байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтын хуралдаанаа хийж буй. Энэ үеэр Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Үргэлжилж буй дугаарын хязгаарлалтыг зогсооно. Удахгүй оюутан, сурагчдын хичээл ч эхлэх гэж байна. Үүнтэй зэрэгцээд цагаан сар удахгүй болох гэж байгаа. Тиймээс ард иргэд цагаан сардаа бэлдэг. Тэгэхгүй бол ахуй амьдрал нь ч хэцүүдлээ" гэв.

Мөн хотын төв хэсэгт дахиж өндөр барилга байшин барихгүй байх хуулийн төсөл өргөн баригдаж байгаа. Ингэснээр бөөгнөрөл үүсэхгүй бөгөөд иргэдийн ая тухтай байдалд ч сайн нөлөөтэй. Тиймээс яригдаад байгаа Сэлбэ дэд төвийн барилгуудыг дандаа зургаан давхар байхаар шийдсэн гэдгийг онцлов.

Түүний хувьд өнөөдөр анхаарал татахуйц дахин нэг мэдээлэл хийсэн нь автобусны жолооч нарын цалингийн асуудал байв. Тэрбээр, "Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг дарга бид хоёр цалин дээр тохиролцсон байсан учраас би ийнхүү зарласан. Өөрөөр хэлбэл, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна.

Тэд тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй, хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа" гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Zuv

Зочин
Зочин

Ашиглалтын хугацаа дууссан шалтгаанаар нураасан төрийн өмчит сургуулиудын буурин дээр дахин барилга бариулахгүй байхаас л энэ ажлаа эхэлмээр байна шүү, урт цагааны жишгээр. МУИС ын Хуулийн сургуулийг цэцэрлэгт хүрээлэн болгохоос л эхлэх хэрэгтэй.

Зочин
Зочин

одоо

Юююююююю
Юююююююю

Битгий гуцаад байгаарай лалараа

Зочин
Зочин

Зөв хэлжээ хөөрхий...
Гаааах

балазолбиг жолооч УБ гээд бсн энэ золбин зайлаа
балазолбиг жолооч УБ гээд бсн энэ золбин зайлаа

өөрийнх сайт

балай золбин жолооч УБ гээд бсн энэ золбин зайлаа
балай золбин жолооч УБ гээд бсн энэ золбин зайлаа

Дэлгэрсайхны сайт

Maшq
Maшq

Битгий хуц хулгайчуудаа угааасаа одоо барих газар байхгүй юм чинь хүмүүсийг тэнэг гэж бодоо юу хулгайчаа

Ard
Ard

Зөв жоохон газар дээр зогсоолгүй бас нээх өндөр орон сууц

Холбоотой мэдээ

Back to top button