Нийгмийн

Монголын боксчид Унгарын Дебреценээс найман медаль хүртжээ

Унгарын боксын холбооноос зохион байгуулсан Боцкай Иштваны нэрэмжит 68 дахь удаагийн олон улсын тэмцээн Дебрецен хотноо болж өндөрлөв. Олимп, дэлхий, Европын аваргууд оролцдог Боцкайн дурсгалд зориулсан энэ удаагийн тэмцээнд 12 орны 170 орчим тамирчин өрсөлдсөн байна.

Монголын боксчид уг тэмцээнээс найман медаль хүртжээ. Тодруулбал, О.Есүгэн, М.Намуун нар алтан медалиар энгэрээ мялаасан байна. М.Намууны хувьд түрүүлээд зогсохгүй уг тэмцээний шилдгээр тодорч цомын эзэн болжээ. Харин Л.Алтанцэцэг, Г.Бадмаараг мөнгө, Б.Мишээлт, Т.Болортуул, Б.Баттулга Г.Ган-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Манай тамирчид дараагийн бэлтгэл, тэмцээндээ оролцохоор Болгарын Софи хотыг зорьсон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button