Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэг сэргэлээ

Нэгдүгээр сарын 28-ны 03.00 цагт “ИрАэро” компаний CRJ 200 агаарын хөлөг Улаан-Үдээс Улаанбаатар луу анхны нислэгээ үйлдлээ. Ийнхүү Монгол Улс, Буриадын хооронд тасалдсан нислэг эргэж эргэлээ.
“Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар” маршутын эхний рейсийн нислэгээр Монголоос 11 хүн Буриад руу, Буриадаас 20 хүн Монгол руу ниссэн” хэмээн “Байгаль” нисэх буудлын Ерөнхий захирал Дмитрий Гармаев мэдэгдэв.
«Байкал-Daily» -д дурдсанаар, “ИрАэро” компани 7 хоногт нэг удаа Ням гарагт нислэг үйлдэх бөгөөд “Зорчигчийн тоо нэмэгдэх аваас нислэгийн давтамжийг олшруулахаар төлөвлөж байгаа” гэдгээ Гармаев онцолжээ.
2023 оны 9 дүгээр сард зорчигч хангалтгүй байснаас нислэгээ зогсоосон Монголын “Хүннү Эйр” компанитай харьцуулахад зорчигчийн тооноос хамаарч үнээ уян хатан өөрчлөхөөр зохицуулалт хийх ажээ.
Уг нислэг нэг цаг үргэлжилнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэ хэд вэ? 2 т�##�даа.
Orosuudyn ongots ayultai bolson shuu...batalgaagui shuu...za tegeed uursduu medne biz dee