Т.Доржханд: Монголд одоо дарангуйлагч төрөхгүй, бид засаглалын тогтолцоо, парламентын ардчиллаа бэхжүүлж чадсан
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж буй талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Энэ хүрээнд парламентад суудалтай намууд тус хуулийн үзэл баримтлалд нэгдсэн. Иймд санамж бичиг байгуулан, гарын үсэг зурлаа. Мэдээллийн үеэр ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Монгол Улс хөгжих юм уу үгүй юу гэдэг хоёр л асуудал бидэнд байсан. Үүнд улс төрийн тогтолцоо л саад хийгээд байсан. Бидэнд нэг ч төгрөг зарцуулахгүйгээр тогтолцооны өөрчлөлт хийх боломж байсан. Харамсалтай нь 30 жилийн хугацаанд нэг ч удаа чадаагүй. Мөн хоёр намын тогтолцоонд орсны үр дүнд зөвшилцөж чадаагүй байсан. Харин одоо парламентад гурван нам байна. Энэ тоо цаашид илүү олон болох болно. Ингэснээр цөөхөн Монголчууд ойлголцдог, зөвшилцдөг энэ систем рүүгээ бид давж алхаж чадсан. Үүнийг бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж чадсан юм. Энэ бол Моноголчуудын хувь заяа байсан.
Харин дараагийн нэг өөрчлөлт бол эдийн засгийн өөрчлөлт. Өнөөдөр монгол залуучууд гадагшаа амьдрал хөөж явж байгаа. Тэд биднээс итгэл найдвар, ирээдүй хүсээд сууж байгаа. Тиймээс талцаж хуваагдах биш чаддаг зүйлээрээ нэгдээд явах эдийн засгийнхаа бодит орлогыг өсгөх боломж байна гэдгийг гурван намынхан холбогдох хүмүүстэйгээ суугаад хэлж байна. Бид маш амжилттайгаар засаглалынхаа тогтолцоог хамгаалж чадсан. Парламетынхаа ардчиллыг бэхжүүлж чадсан. Одоо Монголд авторитар дэглэм байхгүй. Хэн нэгэн дарангуйлагч төрөхгүй.
Бидэнд одоо эдийн засгийн цогц шинэчлэл хэрэгтэй байгаа юм. Үүний тулд мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгө дотоодод байна уу, гадаадад байна уу гээд харахаар бас л хэцүү. Тиймээс л чухал нь баялгийн сан болчхоод байна. Үүнд талцах, улс төржих явдал байж болохгүй учраас гурван нам өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хэдийгээр сонгууль дөхөж байгаа ч гэсэн улс төржихгүйгээр улс орныхоо эрх ашгийг урдаа тавьдаг байя гэдэг ийм зарчимтай байгаад талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид одоо цаашид энэ бүхэнд хүрэхийн тулд ажил хийх л чухал. Тиймээс энэ сонгуулиар иргэдээ хуваадаг биш, талцуулдаг биш нэгтгэдэг, хөгжлийнхөө асуудлаар мэтгэлцдэг, өрсөлдөгчөө харлуулж намнадаг биш соёлыг бий болгоё" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заа муу баншладеш чи тэгээд л зогсчихоорой. Цаг хугацаа харуулна
Дорж хандаа чамаас болж 76 дарангуйлагч тэжээдэг байсан бол 126 болж 50 хүнээр нэмэгдсэн шүү дээ. МАНын охин нам баруун зүүнээ ч мэдэхгүй МАН ын бөгсний алчуур болоод дууслаа даа чи .