Сэрэмжлүүлэг: Суудлын машин мөргөлдөж, 67 настай эмэгтэй амиа алджээ
Өвөрхангай аймаг, Хархорин сум Вангийн-Овоо багийн "Умын-Ам" гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 4 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "Королла Румион" загварын суудлын автомашин, "Коррола" загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн Н /67 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 60 минут ажиллаж цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст, хүнд гэмтэж бэртсэн 1 зорчигчийг сум дундын Эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэж байсан лаларууд нь наад жолоогоо хүн шиг бариач. Орон нутгийн зам сэлүүхэн байлаа ч шороон зам дээр өөдөөс шууд эгцээрээ ороод ирдэг юм. Замын хажуугийн ховилыг унуулж аажуухан зөрөлгүй ширүүхэн гарахад л гулсаад буландаж мөргөдөг. Монголчууд энэ орчлонгийн хамгийн атаач хорон муу хөсрий амиа хоохойлсон хогын улс гэдгээ мэддэг үү. Сайнууд нь үхээд дууссан