Нийгэм мэдээ
2019 онд гадаад руу оргон зайлсан иргэнийг албадан авч ирлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан “Э” гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо.
Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шувуу ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жирийн иргэнийг авчирч чаддаг. Харин Сайханбилэг болон Урт удаанжаргал гэх зартай идэгч зугтагч өндөр албан тушаалтай байсан этгээдүүдийг авчрах нь битгий хэл хаана байгааг ч олж тогтоох сонирхолгүй л байгаа шүү дээ.
болжмор барьжээ