Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Найман малчинд өвс зарна гэж ₮48.6 саяыг залилжээ

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт зуд гамшгийн хэмжээнд хүрч, олон тооны мал хорогдсон хүндхэн өвөл өнгөрч, хаваржилт мөн адил хүндрэх төлөвтэй байна.

Энэ хүнд цаг үед малын өвс тэжээлгүй болсон малчдад “өвс худалдана, газар дээр нь хүргэж өгнө” гэж амлан, мөнгийг нь урьдчилан шилжүүлэн авч залилах тохиолдол гарч байна.

Тухайлбал, 2024 он гарснаас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан, Түвшинширээ сумдын нэр бүхий 8 иргэн өвс, тэжээл худалдаж авахаар бусдын данс руу 2,3 саяас 18 сая төгрөг буюу нийтдээ 48,6 сая төгрөгийг шилжүүлж залилуулсан тухай аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган, шалгуулж байна.

Иймд иргэд, малчид та бүхэн гэмт этгээдэд хууртаж, хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд цахим орчин болон гар утсаар харилцаж байгаа мэдээлэлд яаран итгэлгүй, сайтар нягталж байх, өвс, тэжээл худалдаж авахаар урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгай Худал хулхидахаасаа өмнө нүдэнд нь харагдаж санаанд бууж айдаг чанга хууль хэрэгтэй юм бишүүү

Холбоотой мэдээ

Back to top button