Эрдэмтэд анх удаа агаар мандалтай чулуурхаг гараг илрүүллээ

Одон орон судлаачид олон жилийн турш нарны аймгаас гаднын оршдог агаар мандалтай чулуурхаг гараг хайж иржээ.
Тэгвэл эрдэмтэд эцэст нь тийм гараг олсон бололтой. Агаар мандалтай байх нь аливаа төрлийн организм байх зайлшгүй шаардлагатай зүйл юм. Гэхдээ судлаачдын илрүүлсэн гаргийн гадаргуу хайлсан чулуулгаас бүтсэн тул ямар нэгэн организм амьдрах боломжгүй аж.
55 Cancri e нэртэй тус гараг нь супер дэлхий гэх ангилалд орох чулуурхаг гараг юм. Супер дэлхий гэдэг нь дэлхийгээс том ч далай вангаас жижиг хэмжээтэй чулуурхаг гарагуудыг хэлдэг.
Тодруулбал тэрхүү гарагийн масс дэлхийгээс 8.8 дахин их бол диаметр нь хоёр дахин их аж.
НАСА-гийн James Webb телескопын хийсэн ажиглалтаар бол тус гараг тодорхой хэмжээний агаар мандалтай юм.
55 Canri e гарагийн агаар мандал “Нүүрстөрөгчийн давхар исэл эсвэл дутуу ислээр баялаг байх магадлал өндөр. Гэхдээ усны уур, хүхрийн давхар исэл зэрэг бусад хий байх магадлалтай. Одоогийн ажиглалтууд агаар мандлын найрлагыг нь тодорхойлох боломжгүй” гэж НАСА-гийн гараг судлаач Реню Ху хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.