УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хоёр удаа бүтэлгүйтсэн "Ногоон автобус"-ны түр хороо хуралджээ

"Ногоон автобус"-ны хэргийг Хянан шалгах түр хорооны хуралдаан өмнө нь хоёр ч удаа зарлагдаад бүтэлгүйтсэн. УИХ-ын гишүүд хөдөө сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа тул ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар ийн хойшилсон билээ.

Тус түр хороо өнөөдөр /2024.05.14/ 09.00 цагт хуралдаанаа товлон зарлаад байв. Энэ дагуу ямартай ч богино хугацаанд хаалттай горимоор хуралджээ.

Хуралдаанаараа:

  • Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, хаалттай/
  • Түр хорооны тогтоолын төсөл /Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, хаалттай/
  • Түр хорооны тогтоолын төсөл /Сонсголд гэрч дуудах тухай, хаалттай/ тус тус хэлэлцэх учиртай.

Хуралдааны дараа УИХ-ын гишүүд нь хэвлэлийн хурал хийх чигтэй байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хийсэн болоод орхихнээ ард нь ах дүү зэрлэгүүд бгаа айж бна уу

Зочин
Зочин

Сумъяабазар ногоон атусны хэргийг задлахгүй өөрөөрөө туг тахиад өнгөрвөл улс төрийн КАРЕЕР дуусаа

Зочин
Зочин

Чи Сумьяа аваргын зодуурыг даахымуу, Аса аваргын нүдүүрийг тэсхиймуу ?! Барагтайхан л байгаарай,Мон голд төр, хууль гэж байхгүй шүү !

Холбоотой мэдээ

Back to top button