СПОРТ
Энэ баасан гарагт цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” болно

Бөхчүүдэд цол чимэг олгох 2024 оны эхний барилдаан болох бүх цэргийн наадам энэ сарын 31-нд 11:00 цагаас бөхийн өргөөнөө явагдахаар товлогджээ. Уг барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх зодоглоно.
Анх 1992 онд бүх цэргийн наадмыг зохион байгуулахад Улсын начин С.Дэлгэрбат түрүүлж байв. Харин улсын начин Д.Цогзолдорж анхлан эл наадмын түрүүг хоёр жил дараалан хүртэж байсан бөх юм.
Өнгөрсөн жил эл барилдаанд аймгийн харцага Баасанцогтын Өлзийсайхан түрүүлж, цэргийн арслан цолонд хүрсэн билээ. Харин түүний өмнөх хоёр жилд улсын заан М.Лхагвагэрэл дараалан түрүүлсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ТВ - ээр шууд дамжуулах бол ? Хариу хэлж тус болооч !