Төв цэнгэлдэх хүрээлэн ирэх VII сард гүйлтийн замаа үнэгүй болгоно

Монголчуудын хувьд дулааны улирлыг ашиглан гүйлтийн спортоор хичээллэж, амьдралын зөв хэмнэлийг илүүд үздэг. Гэхдээ тэдгээр хүмүүсийн ихэнх нь зориулалтын гүйлтийн зам байхгүйгээс хөлөө гэмтээх, хатуу зам дээр гүйх, явган хүний замаар хүмүүсийг сүлжиж гүйх зэрэг асуудлууд тулгардаг.
Харин энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын гүйлтийн замыг шинэчилж байгаа бөгөөд наадмын дараа долоо хоногт нэг удаа нээж, иргэдийг зориулалтын зам дээр гүйх, дасгал хөдөлгөөн хийх орчин нөхцөлөөр хангах гэж байгаа талаараа олон нийтэд мэдээлсэн.
Тэдний хэлж буйгаар, "Цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын гүйлтийн замыг шинэчилж байгаа. Наадмын дараа нэлээн олон тоглолт төлөвлөсөн байгаа тул тоглолт төлөвлөгдөөгүй өдрүүдэд тодорхой хугацаанд нээдэг болно. Бүх иргэдэд нээлттэй байна.
Энэ спортыг Монголд хөгжүүлэхийн тулд юуны өмнө зориулалтын зам талбай байгуулах, энэ спортоор хүүхэд залуус хичээллэх нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой гэж үзсэн учраас олон улсын стандартын гүйлтийн зам, талбайг Монголдоо байгуулахаар болсон нь энэ юм" хэмээлээ.
Иргэд гүйлтийн спортыг илүү их сонирхох болсон нь өнгөрсөн сард болсон “Улаанбаатар марафон” олон улсын арга хэмжээнээс харагдаж байсан юм. Тус арга хэмжээнд нийтдээ 16 мянган иргэн бүртгүүлж гүйсэн нь өмнөх жилүүдээс хоёр дахин их хүн гүйснээрээ онцлог байсан юм. Тус марафонд тамирчид болон сонирхогчдын ангилалд 42 км 195 метр, 21 км 095 метр, 10 км, 5 км, 1500 метрийн зайд зохион байгуулагдаг бөгөөд иргэд албан байгууллага, найз нөхөд, анги хамт олноороо гүйсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвдэх сүйдэх эзгүйрэх нь ихэсдэг жишээ дурдв�##�. 1-р хороолол 83-р сургуулийн урдах т�##�бай 4-н жил болоход урагдаагүй х�##�цраагүй жижүүр нь өглөө 6-с 10 хүртэл иргэдэд үнэгүй үйлчилж шууд хаадаг. Харин Толгойт 65-р сургуулийн арын хөл бөмбөгийн т�##�бай үргэлж эзэнгүй иргэд дотор нь архи ууна хог тарина. Нохойгоо ба�##�гана. Тооц татна аймшиг аймшиг. Ер нь юм эзэнтэй л байв�##� маш гоё байдаг даа