УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

П.Батчимэг: Би гэр хорооллын амьдралыг мэднэ

УИХ-ын гишүүн П.Батчимэгтэй ярилцлаа. Тэрбээр АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон бөгөөд түүнийг “АПУ” группийнх гэдгээр нь олон нийт таних билээ.

-Ард түмэн ажилгүйдэл, ядуурал, өр зээл, банкны хүү зэрэгт дарлуулж байна-

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар намууд зөвшилцөөд Төрийн ордон нэлээдгүй хөл хөдөлгөөнтэй байна. Танайх бүлэг ямар асуудал хэлэлцэв?

-АН-ын бүлгийн хурал ирц сайтай, дэгтэй, цагтаа эхэлсэн. Гаргасан саналууд нь ч ажил хэрэгч байлаа. Эхлэлээ зөв тавьж байна гэж харлаа.

ҮБХ цахимаар хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргасан. Эндээс гаргасан саналуудаа бүлгийн хуралд танилцууллаа. ҮБХ-ны гишүүдийн ирц хангалттай байсан. 57 хувийн саналаар Засгийн газарт хамтрахыг дэмжсэн.  

-Эвслийн Засгийн газар байгуулагдах нь нэгэнт тодорхой болчихсон. Олон нийтээс чамгүй сайн санал авсан АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх чадамжгүй болчихлоо гэх шүүмжлэлд ямар байр суурьтай байна вэ?

-Хамтарсан Засгийн газарт орж ажиллах үйл явцыг дэмжиж байгаа. Манай намынхны олонхын санал ийм. Аливаа зүйл хоёр талтай. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж байгаад сайн ч, муу ч тал бий.

Мөнгөний сонгууль болж өнгөрлөө. Хүнд сонгуулийг давж гарлаа, бид. Мөрийн хөтөлбөрийн зорилт, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын түвшинд хамтрах нь зөв гэж бодож байна.

АН-ын мөрийн хөтөлбөрт татварын бодлогыг шинэчлэх, ипотекийн зээлийг сэргээх, хөрөнгө оруулалт татах, үйлдвэржилтээ нэмэгдүүлэх, говийн бүсээ усжуулах, мөнгөний бодлогоо зөв залах гэхчлэн маш олон асуудал бий. Алдагдсан бүх асуудал бидний өмнө тулгарч байна.

Ард түмэн ажилгүйдэл, ядуурал, өр зээл, банкны хүү зэрэгт дарлуулж байгаа дүр зурагтай. Энэ олон асуудлыг шийдвэрлэхийн тулд АН-аас 42 УИХ-ын гишүүн сонгогдсон. Бага тоо биш.

-Засгийн газарт хамтрах намууд мөрийн хөтөлбөрөө нэгтгэж босгох ажил бий. Танай нам энэ асуудлыг дотооддоо ярьж амжсан уу?

-Одоогоор бүлгийн хурлаар яригдаагүй.

-Хөдөөгийн эгэл бор амьдралыг мэдэрч өссөн-

-Хууль засаглах түвшинд дөрвөн жил мөр зэрэгцэн суух танай ангийхан нас, мэргэжил, боловсрол зэргээрээ асар холимог хүмүүсээс бүрдлээ. Шинэ парламентын эхлэл тавилцаж буй сэтгэгдэл ямар байна вэ?

-УИХ-ын гишүүнээр сонгогдоод Төрийн ордонд орж ирээд энэ парламентын нэг эд эс нь болоод сууж байна. Эрх, үүргээ ухамсарласан, төрийн өндөр босгыг ойлгосон байх ёстой. Анхдугаар чуулганаар сонгогдсон гишүүдээ анзаарахад “Ард түмэн сонголтоо үнэхээр сайн алаглуулж хийж чаджээ” гэж бодож суулаа. Аливаа асуудлыг олон өнцөгөөс харж Монгол Улсын тулгуур хөгжлийн төлөө зүтгэж ажиллах байх.

АН олонх болж чадаагүй ч, суудлаа ахиулж орж ирсэн нь сайн. “Үүнээс илүү олон суудал авна” гэсэн итгэл байсан учир сэтгэл жаахан гонсгор байгаа. Чамлахаар чанга атга гэдэгчлэн ажлаа л сайн хийх үүрэг ирж байна. Хүчтэй сөрөг хүчин байна гэж гэж итгэж байна.

-Хэр амбицтай байх вэ?

-Хувь хүнийхээ хувьд нэлээн зүтгүүр. Байгууллага удирдаж, бизнесийн салбарт ажилласан. Мөн боловсролын байгууллага, НИТХ-д ажилласан он жилүүд чамгүй олон. Иргэд, сонгогчдынхоо хүлээлтэд хүрч ажиллах байх гэж бодож байна.

-Гэр хорооллын амьдралыг мэдэхгүй байж Төрийн ордонд суугаад ярих нь өөр хэрэг. Ийм шүүмжлэл УИХ-ын гишүүдийг тойрдоггүй, дайрдаг. Та гэр хорооллын айлуудын амьдралыг хэр сайн мэдэх, ойрхон ажиллах гишүүн байх вэ?

-Хөдөө өсөж, торниод дунд сургуулиа төгссөн. Хөдөөгийн эгэл бор амьдралыг мэдэрч өссөн. Гэр хороолол, сумын амьдрал ижил төстэй. Ийм амьдралыг мэднэ. Мэдэхгүй гээд тойрч өнгөрөх сэдэв биш. Өөрийн чинь асуусан шүүмжлэл эмзэглээд байх зүйл ч биш.

-Хүүхдийн хүчирхийлэл гэдэг зүйл нийгмийг үнэхээр айдаст автуулах болсон-

-126 гишүүний 25 хувь нь эмэгтэй. 32 гишүүнийг хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд дуугараасай, дорвитой шийдвэрүүд гаргаасай, манлайлал үзүүлээсэй гэсэн хүлээлт бий. Энэ чиглэлд хэрхэн дуугарч ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Зөв.Нийгэмд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл улам бүр гаарсаар байгааг бид харсаар удлаа. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг нэн тэргүүнд анхаарна. Дараа нь боловсролын асуудал. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээрх лобби бүлэгт орсон.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл тэдний боловсролын асуудалд дуу хоолойгоо нэмэрлэнэ. Эрүүл мэнд, боловсрол бол Монгол Улсын суурь асуудал.

Ядуурлыг бууруулъя гэвэл үйлдвэр, ажлын байрны асуудал л хөндөгдөх учиртай. Тиймээс ЖДҮ эрхлэгчдийг бодлогоор дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх нь чухал.

-Хүүхдийн хүчирхийлэлттэй тэмцэж байгаа гэдэг ч сууриар нь харахгүй байгаа юм шиг санагддаг. Тухайлбал, хороо бүрд нэг л нийгмийн ажилтан хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажилладаг гээд бодохоор эмгэнэлтэй тоо. Энэ талаарх асуудлыг сууриар нь хэрхэн харах вэ?

-Хүүхдийн хүчирхийлэл гэдэг зүйл нийгмийг үнэхээр айдаст автуулах болсон. Янз бүрийн байдлаар амь насаа алдах нь хэтэрлээ. Хүүхдүүд авто замын осол орж, түлэгдэж, угаартаж, хүчирхийлэлд өртөж байна.

Улстөрч эмэгтэйчүүд энэ эмзэг сэдвүүдийг барьж авч, дуугардаг. Гэвч төрийн бодлогоор дорвитой үр дүнд хүрсэн зүйл алга. Сэтгэл маш их эмзэглэдэг. Хууль боловсруулах, шийдвэр гаргах түвшинд голлон анхаарна. 

-Өнгөрсөн парламент маш удаан хүлээгдэж буй Гэр бүлийн тухай хуулийг тоохгүй орхичихсон. Энэ хуулийг барьж авч, батлуулахгүй юм уу?

-Энэ удаагийн парламентад сонгогдсон эмэгтэй гишүүд яг үүнийг ярьж байна лээ. Гэр бүл салалт, хүчирхийлэл монголын нийгмийн асуудал. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийг батлуулах тал дээр дуу нэгтэй ажиллана гэж ярьцгаасан. Тус хуульд гар, бие оролцон идэвхтэй ажиллах бодолтой сууж байна.

-Дундаж давхаргынхан ядуу түвшин рүү гулсаад, ядуу нь нэн ядуу руу шилжчихлээ-

-Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлүүд төрийн дарамт шахалтад өртөх нь нэмэгдсэн. Бизнесийн салбараас орж ирсэн хүний хувьд энэ чиглэлд анхаарна биз дээ. Олон бизнес эрхлэгчид танд хүлээлт, найдлага тавьж байгаа байх?

-Яг үнэн. Бизнесийн орчныг сайжруулах, татварын хэмжээг бууруулах, таатай нөхцөл бүрдүүлэх шаардлага бидэнд бий. Энэ парламент бодлогоор цэгцэлж, ахиц гаргах байх гэсэн найдлага надад ч бий шүү.

Учир нь бизнесийн орчныг сайжруулахгүйгээр ажлын байр, ажилгүйдлийг ярих боломжгүй. Өнөөдөр дундаж давхаргынхныг босгох орчин нөхцөл алга. Бүх бизнес эрхлэгчид “Татварын дарамтыг яаж бууруулах юм бэ”, “Банкны зээлийн хүүг хэрхэн багасгах вэ” гэж асууж байна. “ЖДҮ-ийг дэмжих бодлого, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын татах асуудлыг анхаарч өгөөч” гэсэн хүлээлт маш их байна.

-Хувиараа бизнес эрхлэгчид НӨАТ, татварын дарамтаас өндийхгүй байгаа шүү дээ?

-Дэндүү их шүү. Төрийн дарамт шахалт нэмэгдэж, ажил явуулахад нэлээн төвөгтэй арваад жил өнгөрлөө. Жижиг лангуу, дэлгүүр ажиллуулж байгаа хэн ч болов татвар дээр уначихаж байна. НӨАТ-ыг 10 хувьд нь хүргээд өгчих ёстой юм л даа. Гэтэл үүгээр амьдрах гэж, бизнес эрхлэх гэж яваа хүмүүсээ дарамталчихдаг. Янз бүрийн татвараар зовоож, боож байна.

-Танай намын хөтөлбөрт дундаж давхаргынхныг дэмжих бодлого туссан байх аа?

-Дундаж давхаргынхан байхгүй болчихлоо. Дундаж давхаргынхан ядуу түвшин рүү гулсаад, ядуу нь нэн ядуу руу шилжчихлээ. Манай намын мөрийн хөтөлбөр дундаж амьдралын түвшинг дэмжих, тогтоон барих бодлого багтсан.

Өргөн сайхан зам, өндөр гоё барилга гээд бүтээн байгуулалт ярьцгааж байна. Гэтэл бид хүнээ мартчхаад байгаа юм. Хүн байхын утга учир алдагдсаар байгаад сэтгэл эмзэглэдэг. Бид хүн болж байж ирээдүйн улс орон, дэлхий ертөнц ярина.

Хүүхдээ “хүн” болгохнь эцэг эх, багш, нийгэм, төрийн асуудал. Боловсрол, эрүүл мэндэд нь анхаардаг эцэг эхчүүд олон л доо. Үүнийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ саар нь ч бас их. Хүнээр хүн хийх асуудалд сургуулийн өмнөх боловсрол, бага ангиас нь анхаардаг болъё л гэсэн санааг хэлмээр санагддаг. 

-Энэ асуудлыг ярихын тулд боловсролын асуудал яах аргагүй хөндөгдөнө.  

-Боловсролтой иргэн улс орныг, нийгмийг хөгжүүлнэ. Боловсролын тогтолцоо амьдралд нийцэж байна уу, үгүй юу. Орчин үеийн хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх зүйлийг бид манай боловсролын салбар өгч чадаж байна уу гэдгийг анхаарах шаардлагатай болсон. Гадаад улс орнуудын туршлагыг авч хэрэгжүүлж байгаа нь сайн хэдий ч, монгол гэсэн суурь ухагдахуунаа эргээд харах ёстой юм шиг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ebe
Ebe
7 сар 9, 2024 08:51

Z##laaaaaa

Хөөрхий дээ
Хөөрхий дээ
7 сар 9, 2024 10:02

Тойргоос сонгогдсон ч юм шиг хүнд сонгуулийг давж гарлаа нтр ч гэх шиг Дундаж давхарга үгүй болцон гнэ бас

Зочин
Зочин
7 сар 9, 2024 12:23

Үгүй ерөө их юм мэдэждээ?

Зочин
Зочин
7 сар 9, 2024 15:29

Хуцдаг гахай вэ

Зочин
Зочин
7 сар 9, 2024 16:10
Reply to  Зочин

Z##l cda

УВ иргэд
УВ иргэд
7 сар 9, 2024 17:10

Энэ бузар эм гахай гишүүн болсон юм уу. Зайлаа

иргэн
иргэн
7 сар 9, 2024 17:34

БИ ОДОО ХЭДЭН ГАХАЙГАА БОРДООД Л БАЙДАГ ЕРӨӨСӨӨ ТАРГАЛАХГҮЙ ЮМ ТА ТУРШЛАГААСАА ХУВААЛЦААЧ МАНАЙ ДОРНОТОД МӨНГӨ ХАЯАЛ ХАЛБИГНААД БАЙСАН ЭНЭ ЖИЛ ЮУ БОЛЧИХООВ БҮХЭЛ БҮТЭН АЙМГИЙГ ИХ Л БАСАМЖИЛСАН АВГАЙ ДАА ЭНЭ ЖАГСААЛТААР ОРСОН ГАРУУД ИРГЭДЭД ҮНЭЛЭГДЭХГҮЙ ЖИНХЭНЭ ДАЙНЫ ФРОНТОД АЛАЛЦАЖ ДАРИЙН УТАА ҮНЭРЛЭСЭН МӨНХБАЯСАГЛАН МЭТИЙН АВГАЙЧУУЛ ЖИНХЭНЭ БРАВО ОДОНТУЯА МЭТИЙН НЭР МУУТАЙ БАЛАЙ АВГАЙЧУУЛ ЭНЭ МЭТ ТӨРИЙН СУУДАЛ РУУ ШУНАН ЧИЧРЭН ДАЙРСАН ЭНЭ МЭТ ХҮМҮҮСЭЭС БОЛГООМЖИЛ АСАР ИХ МӨНГӨ ХАЯСАН ГАР АХЫГАА АЛУУЛАН БАЙЖ ЗӨРӨӨД ДАЙРСАН АВГАЙ МОНГОЛЧУУД МАНАЙ ДОРНОТЧУУД ЭНЭ АЙМШГИЙН АВГАЙД ДУРГҮЙ АХИЖ МАНАЙ НУТГААР БИТГИЙ ИРЭЭРЭЙ МУУХАЙ ҮНЭРТЭЙ ЮМ БИЛЭЭ ЛА ЛА ЗАВААН ЗАВААН

Зочин
Зочин
7 сар 9, 2024 17:54

Өө чи гэр хороолол байтугай Өвөрхангайг ч сайн мэдэх ёстой. Жагса�##�таар гарсанд чинь баяр хүргэе. Нэр дэвшсэн бол гарах магадл�##� бараг үгүй. Дээж сүүний үнэ 1900байхад Т�##�ийгаач аавыг чинь монголчууд ерөөдөг байлаа. Дараа нь лээжийнх бүтээгдэхүүхиыхээ үнийг нэмээд бусад сүүний үйлдвэр д�##�имдуулж нэмээд эхлэхэд Монголыг архиар... Ханадаггүй гээд харааж эхлэсэндээ. Одоо дээжийн сүү тарагаа хямдруулаад архиа үнийг нь нэмбэл чамайг хүүхэд хөгшдийг энэрэх сэтгэлийн чуч�##�тай гэж ойлгоё.

Зочин
Зочин
7 сар 9, 2024 19:44
Reply to  Зочин

Долоо долоо

ccc
ccc
7 сар 9, 2024 18:44

GER HOROOLOL GEJ MEDNE , ZURAGTAAR HARJ BSAN

Зочин
Зочин
7 сар 9, 2024 19:45

Монголын ирээдүйг архинд живүүлэхэд танай гэр бүл их хувь нэмэр оруулсан нүглээ яана даа

Зочин
Зочин
7 сар 9, 2024 19:59

Ажлын туршлагатай хүн шүү бас ч гэж.

Зочин
Зочин
9 сар 27, 2024 17:01

тэгэх тухай ингэх тухай гэж ярихын оронд шууд юу хийхээ ярих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button