Нийгмийн

Энтони Блинкен: Хүүхэд хамгаалалд 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ, хамтарсан мэдэгдэл хийлээ.

Мэдэгдлийн үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Ерөнхийлөгч Жо Байден "Бидний хамтарсан ирээдүй энэ бүс нутагт үргэлжилнэ" гэж хэлсэнтэй холбоотой Лаос, Вьетнам, Япон зэрэг 18 орноор айлчиллаа.

Энэ бүс нутгаас нийтлэг алсын хараа олж харсан. Эрх чөлөөтэй, аюулгүй нийтлэг ашиг сонирхолтой байна. Энэ бол аливаа асуудлыг нээлттэй хэлэлцэнэ, шударгаар хэрэгжүүлнэ гэсэн үг.

Харин Монгол бол энэ бүс нутгийн маш чухал түнш гэдгийг тодотгомоор байна. Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд харилцаандаа онцгой анхаардаг. Өнөөдөр манай хоёр орон бүх талаар нягт харилцаатай боллоо.

Бид ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн хамааралт байдлыг бууруулахад хамтран ажиллана.

Түүнчлэн "Мянганы сорилтын сан"-гийн түншлэл улам өргөжнө гэж найдаж байна.

Танай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлээд олон монголчууд АНУ-д суралцсан. Олноороо ажиллаж, амьдардаг. Иймд англи хэл сурах боломжийг нэмэхийн тулд багш, хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулна. Монголд англи хэлийг төгс эзэмшүүлэх санаачилгыг зарлаж байна. Монголд англи хэлний сургалтын төвийг шинээр байгуулна.

Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаар тогтвортой байр суурь илэрхийлдэгт бид үргэлж талархдаг. 

Бид түүнчлэн ирэх жилүүдэд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УВ иргэд
УВ иргэд
8 сар 1, 2024 17:15

Хуц�##�гүй тонил фашизмыг дэмжигч шулмын орон ануус

Бодит байдал
Бодит байдал
8 сар 2, 2024 09:39

УБ иргэд-нд новшийн орос тролл �######�

Холбоотой мэдээ

Back to top button