Боловсролын сайд сурагчдын поло цамцны шийдлээр үйлдвэрлэгчидтэй уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр сурагчийн дүрэмт хувцаст поло цамцыг оруулах талаар санаачилж, холбогдох албадад чиглэл өгсөн.
Тэрбээр уг шийдлээрээ оёдлын холбооны төлөөлөлтэй уулзжээ. Тодруулбал, оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцсон байна.
Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулах байдлаар поло цамцны сонголт нэмэхээр зорьж буйгаа онцлон хэлжээ.
Улмаар дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгохын тулд стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эцэг, эх зэрэг талуудын оролцоотой байгуулахаар болжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ах дүүс нь оёдолын бизнестэй тэднийгээ дэмжиж сонгуулийн мөнгөө олох гээд бн уу хөө? Бас л нэг хогийн луйварчин гараа юу чёрт, АНУ д 32 жил амьдарч бн манай хүүхдүүд ямарч форм морм гэж зовоогоогүй сургууль соёлоо төгсцгөөгөөд ажиллаж амьдарч бн хөөе, ер нь наад дүрэмт хувцас гэж энэ ядарсан түмнийг улам ядраахаа зогсоочооч цэвэрхэн л байвал ямарч хувцастай байсан яадым гол нь толгойд нь сайн ном хийж өгөх л чиний үүрэг юм байгаа биз дээ эрхэм сайданцар гуай,
Цагаан поло биш шүү, цэнхэр, хөх гээд аятайхан Монголын нөхцөлд тохирсон өнгөнүүд их байна. Захаар нэг байхад оёулах шаардлага байна уу.
Өөр хийх сэтгэх юм алга уу. Сурагчдаас амьдралд хэрэгтэй хичээл зааж байна уу гэж асуу л да. Ийм жижиг сэтгэхүйтэй хүн сайд болчихоор яана да
Өмсдөг дүрэмт хувцсыг нь өмсүүлээд явах хэрэгтэй сайдын ард ашиг сонирхлын маш их сонирхол байнаа үүнийг шалгадаг газар нь шалгаач ээ хүүхдийн дүрэмт хувцас солино гэдэг ардаа маш том авилга хээл хахууль дагуулж л байгаа сонгуульд гаргасан мөнгөө олох л гэж чичирч байна даа энэ нөхөр Наранбаатар саяхан автобусанд суугаад явж байсан он гараад л хөрөнгө нь суга өснө дөө
Наймаа хийх гээд байна уу үгүй юу
Хуучин формоо өмссөн нь дээрээ. Баахан поло нэртэй цамц шахах арга хайгаад ч байх шиг. Хувцас ярихаа болиод багш нарынхаа асуудлыг шийдээч ээ.
бас л мөнгө хийх аргаа хайгаад байна уу хүн нам болимоор юмаа өөрсдийн хүнээ оруулах гээд аргаа олж ядаж байна даа зүгээр л байгаач дээ шинэ хувцас авахгүйгээр хуучнаа өмсөөд болоод байгаа биз дээ
Больз үзээч ээ. Хүүхдүүд формын хувцасаа 2 жил өмсдөг юм шүү. Ингээд л эргүүтээд байх юм аа. Тэрний оронд сургалтын бодлого боловсруулаач
Энэ сайдад үүнээс илүү тулгамдсан асуудал баймаар. Дургүй хүрч бна
Поло бол хамгийн чанар муутай энэ нөхөр ашиг сонирхолын зөрчилтэй бизнес жинхэнэ үүсгэсэн байна тэндёр зарлах ёстой байсан юм.
Материал чухал шүү. Хөвөн даавуу эсвэл түүнтэй дүйцэхүйц материал. Нийлэг дэмий.
арай л тэнэг үүвяаж боловсролын сайд хийх үү, 1 т хүмүүс хүүхдийнхээ хувцас хичээлийн хэрэгсэлийг бэлдээд бараг дуусчихсан энэ үед нэмэлт ийм юм чрьж л байдаг.2,-т бас улирлын амралт өөрчилсөн гэсэн. угаасаа 2022 онд туршаад багш сурагчгүй стресдээд 11 сард амрахгүй бол болохгүй юм байна гэж дүгнэсэн юмыг бас өөрчилсөн. та нар хараарай 12 сарын эхээр багш хүүхэдгүй ядаргаанд ороод юун хичээл л болох байх
Хогийн материалтай балиар үнэтэй подволкнуудын шахаа хийх гээд л хуйвалдаад бна уу даа
Сурагчийн дүрэмт хувцас солихоос илүү салбарын бодлогын ажил чухал баймаар юм.
ЗҮГЭЭР Л ГАЙХАЛТАЙ ЖИНХЭНЭ ЭРГҮҮ ХҮМҮҮС ЮМАА ЮУ Ч ӨМСӨЖ ЗҮҮСЭН ОЮУН УХААН НЬ ӨӨРӨӨР АЖИЛЛАХ ЮМ УУ? СУРАГЧИЙН ФОРМ ГЭЖ НЭГ МУУ ХАЧИН ЗАГВАРГҮЙ ЗАВААРСАН ЗАГВАР ХИЙЦТЭЙ БАЛИАР ЮМААР ЯАДЫН ХЭН ЮУ ХҮССЭНЭЭ ӨМСӨХ Л ХЭРЭГТЭЙ.НЭГ ХЭСЭГ ЛУЙВАРЧИНГУУДАА ТЭЖЭЭЖ БАЙНАШТ ШИНЭ САЙД ИХ Л ТЭНЭГТЭЖ АЖЛАА ЭХЭЛЛЭЭ УДАХГҮЙ ОГЦОРЧ ЛААЗ ӨШИГЛӨӨРЭЙ ГЭЖ ЕРӨӨЕӨ.
Хувцаслалт чухал биш шүү мэдлэгтэй суурилах ёстой сургуулийн тоог олшруулж чанаржуул багш нарын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаар