Нийгэм мэдээ

Хөрсний усыг соруулж байгаа барилгын компаниудын зөрчлийг арилгуулна

Өнөөдөр /2024.08.19/ өдөр Улаанбаатар хотод болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08:30-16:00 цагт: Мэдээллийн технологийн үндэсний паркт “Инновац, интеграц, инкубац: Мэдлэг, туршлага солилцох” семинар болно.

09:00-18:00 цагт: Монгол-Японы олон улсын бизнес инновацийн форум “Улаанбаатар” зочид буудалд болно.

Төрийн ордонд,

09:00 цагт АН-ын бүлэг хуралдана.

10:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.

Бусад,

-Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усыг соруулж, шавхаж байгааг хянаж шалган зөрчлийг арилгуулах талаар мэдээлнэ.

-Жил бүр зохион байгуулдаг Монгол, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт эхэлнэ.

-Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв хамтран “Кембриж Монгол Форум II”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Форумын үеэр АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэсэн “Цаг хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд дэлгэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ta nar gazriin zuvshuurul, barilgabarih zuvshuurul, buh albaduud zuvshuurul ug h baigaagaal bolihih!!! Daraa medseer baij ug hbaigaa ni hahuuli avligaavsanturin albaniihan! Ashgaa gargaad zarsan barilgiin company hohirohgui harin avsan irgedhohirno. Irged zaaval medseer baij tsever usnii bolon goliin eregt oir 1 km dotor avaad bgag ni buruu. Tur uund demjleg uguh yosgui shuu!!! Arai ch dee! Shuud zarahaas ni umnu nuraagaach hedii boltol iim jujig urgeljleh yum be!?

Зочин
Зочин

Ta nar gazriin zuvshuurul, barilgabarih zuvshuurul, buh albaduud zuvshuurul ugch baigaagaal bolihih!!! Daraa medseer baij ugch baigaa ni hahuuli avliga avsan turin albaniihan! Ashgaa gargaad zarsan barilgiin company hohirohgui harin avsan irged hohirno. Irged zaaval medseer baij tsever usnii bolon goliin eregt oir 1 km dotor avaad bgaa ni buruu. Tur uund demjleg uguh yosgui shuu!!! Arai ch dee! Shuud zarahaas ni umnu nuraagaach hedii boltol iim jujig urgeljleh yum be!?

Холбоотой мэдээ

Back to top button