Чуулган: Хуралдаан Төсвийн байнгын хорооныхтой давхцаж, 11:30 цаг хүртэл хойшлууллаа

НЭМЭЛТ, 10.30 цаг
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Энэ чуулганы хуралдаанаар 2024 оны улсын төсвийн тодотгол болоод Засгийн газарын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй.
Өнөөдөр /2024.08.19/ хуралдаан 10 цагт эхэлсэн ч Төсвийн байнгын хорооны хуралдаантай давхацсан учир 11 цаг 30 минут хүртэл хойшиллоо.
Танилц: Энэ 7 хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, хуралдсан билээ. Харин энэ долоо хоногийн ээлжит бус чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал,
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын 6 гишүүн 2024.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт /үргэлжилнэ/
· Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын 6 гишүүн 2024.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их хурлын даргаа энэ газар сайгүй наадам хэсч яваа золбин гишүүдээ татан авч төрийн ажлаа хиймээр байнаа хаана наадам хүн цугларсан газар шиншилж явах юмаа энэ золбин гишүүд чинь зангарагтай байж төрийн ажлаа хий