Г.Дамдинням "Монгол хэлний боловсрол муу байгаад англи хэл буруугүй" хэмээн сануулав
Боловсролын багц хуулинд англи хэлийг бага ангиас эхлэн заахаар тусгасан. Харин өчигдөр /2024.08.20/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэх үеэр,
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Боловсролын сайдад хандаж англи хэлийг бага ангиас заах шийдвэрийг өөлж гоочлох шинжтэй байгаа, энэ ажлыг зогсоочхоогүй биз гэж шүүмжлэнгүй анхааруулав.
Тодруулбал тэрбээр "Багц хуульд англи хэлийг бага ангиас эхлэн заахаар болсныг Боловсролын сайд өөлөх маягтай дуугараад байна. Энэ хөтөлбөрийг бүх нийтээр хэрэгжүүлэх ёстой. Үүнд шаардлагатай төсвийг ирэх онуудад тусгуулж явна биз дээ. Энэ дээр ямар бодолтой байна вэ" гэхэд П.Наранбаяр "Би англи хэлний боловсролыг дэмждэг. Ямар нэгэн өөлсөн зүйл байхгүй. Хэрэв тийм зүйл гарсан бол баримттай хэлээрэй Г.Дамдинням гишүүн ээ. Англи хэлний боловсролыг гуравдугаар ангиас эхлүүлэх ажлыг эхлүүлж байгаа. 100 сургуульд Pearson хөтөлбөрөөр заана. 3,200 орчим англи хэлний багш байгаа ч хүрэлцэхгүй байна.
Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2,000 багшийг гадаадад бэлтгэж, үүнд шаардлагатай зардлыг 2025-2026 оны төсөвт суулгана. Мөн үүнтэй холбоотойгоор англофоны орнуудаас дэмжлэг авахаар ярилцаж байгаа. Ялангуяа Английн зүгээс 10 сая фунт стерлингийн хэмжээтэй чадавхжуулахад чиглэдэг амлалт авчихсан. Дэвид Камерон манайд айлчлах үеэрээ амласан. Үүний 1.5 сая энэ жилдээ шийдэгдэнэ гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Энэ хөтөлбөрийг бид тууштай хэрэгжүүлнэ" гэлээ.
Эцэст нь Г.Дамдинням "Монгол хэлний боловсрол муу байгаад англи хэл огт буруугүй. Хүмүүс англи хэл сонгоод байгаад монгол хэл бас буруугүй. Аль алийг нь сайжруулах асуудлыг зэрэг яриад явна уу гэхээс уугуул монгол хэл байхгүй болох гээд байна гэдэг “Монгол ялна” стилийн тайлбаруудыг чинь харсан шүү. Та бид хоёр баримт сэлт яриад яах вэ. Хийгээд байгаа бол сайн байна" гэв.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Англи хэл сургах нэрээр балчир хүүхдийн тархинд ачаалал өгч эх хэл түүх соёлоос нь холдуудах хорт бодлого.
Энэ дамдиннаахуу гэж мал монгол хэлийг яагаад үзэн ядаад бна. Англи гэлтгүй дуртай хэлээ 5р ангиас нь сонгон үзэх хэрэгтэй
Дамдинсүрэнгийн новш 5-р ангиас үзэх ёстой
Iim lebirial baasnuudaas bolj Mongol undesten hogjij chadajgui baina
. uund sots uyed yamagt oros heliig 1 tavidag baiv odoo angli heliig 1t tavij baina . ene glabol dayarshliin uyed 8 terbum hun dotor 3.5 saya huntei undesten odor tsagaar hpgjij baigaa uyed ustan alga bolno.uunees hamgaalah arga ehleed togs Mongol hunii butee tegeed daraan ter angli helee 12 nasandin za. tehehgui hunee buteegui uyed hel zaaval ooriin undestenee dord uzsen hudlaa chamirhsan hooson tolgoinuud bolno ted bolomj oldvol eh oronoo orhin odno.etsest helehed liberial uzel bol eh orongui uzel holboonii ulsad yag taarna
Бид иргэдээ, хүүхэд залуучуудаа хөгжүүлэх орчин нөхцлийг бий болгох хэрэгтэй байна. Англи хэл, монгол хэл гээд 2 хон хэлний талаар яриад байх юм. 4, 5 хэл эзэмшүүлэх талаар ярих хэрэгтэй байна.
Битгий ингэж, санаандаа орсноор худлаа, хуудуутай юм ярь!
Судалгаатай, нотолгоотой ярьж сур
zov