Нийгэм мэдээ

БНСУ-ын визний 60 хоногийн хүлээлгийг 40 болгон богиносгожээ

БНСУ-ын ЭСЯ-ны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас “2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө” хэмээн мэдэгджээ.

Визний материал шалгах хугацаа ангилал тус бүрээр ялгаатай байдаг. Тодруулбал,

  • Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног
  • Байгууллагын урилга: 30 хоног
  • Сургалтын виз: 20 хоног
  • Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
  • Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 60 хоног
  • Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 80 хоногоос дээш байдаг.

Үүний зөвхөн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз 60 хоног хүлээгддэг байсныг 40 хоног цөөлж буй юм. Харин бусад төрлийн визний хугацаа хуучин хэвээр хүлээлгэ нь мөрдөгдөхөөр байна.

Тоон судалгаагаар Монгол Улсын 4400 гаруй иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй бол тус улсын 1800 орчим иргэн Монголд албан ёсоор оршин суудаг аж.

Монгол Улс руу БНСУ-ын иргэд визгүй зорчих зохицуулалтаар сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг нэлээд тэлж буй. Харин Монгол Улсын зүгээс БНСУ-д визний нөхцлөө хөнгөвчлөх, визгүй зорчуулах нөхцлийг өргөжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж, хэлцэл хийх саналаа хүргүүлсээр байгаа юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БНСУ Монголчуудад их дээрэлхүү хандаж байна. Ямар ч улсын виз ингэж олон хонож гардаггүй. Дээд тал нь 7 хоногийн дотор шийдэгддэг. Солонгосчуудыг харилцан визтэй болго, 40 хоногт шийдэх хэрэгтэй. Харилцаа тэгш байх ёстой. Ядуу орон гээд Монголдчуудыг дээрэлхэж болно гэж байх шив.

иргэн
иргэн

ЗАЗЗЗ ЭНЭ УЛС РУУ ЯВАХАА Л БОЛЬЧИХООЧ АМЕРИКИЙН ДАГУУЛ УЛС МОНГОЛЧУУД ХАРИН СОЛОНГОСЧУУДЫГ АЦАЦРЧ ТУСЛАХ МАЛЧНААР АЖИЛУУЛААЧ. АМЕРИК КАНАДЫН ВИЗ 5 ХОНООЛ ГАРДАГ ШҮҮ.АНУ ВИЗ ГАРГАНА КАНАДЫН ВИЗ ЗӨВЛӨЛГӨӨНД ЗУУЧИЛНАА.

Холбоотой мэдээ

Back to top button