Зам тээврийн ослыг зайнаас бүртгэж, шинждэг аппликэйшн нэвтрүүлнэ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /ГССҮТ/ зам тээврийн ослын бүртгэл мэдээллийн платформ боловсруулах, суурилуулах зөвлөх үйлчилгээний багтай хамтран ажиллана.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл"-ийн хүрээнд "Зам тээврийн ослын бүртгэл мэдээллийн платформ боловсруулах, суурилуулах зөвлөх үйлчилгээг"-г БНЭУ-ын "TRL Technologies India Private Limited" болон Их Британи улсын "TRL Limited United Kingdom" компанийн түншлэл гүйцэтгэхээр болжээ.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь зам тээврийн ослыг орон зайн мэдээллийн санд бүртгэх, дүн шинжилгээ хийх, тайлан, статистик боловсруулах зэрэг тохиргоотой програм хангамж болон хөдөлгөөнт төхөөрөмжийн аппликэйшн хөгжүүлж нэвтрүүлэхэд чиглэнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.