Нийгэм мэдээ
Урт цагааны тохижилтод ₮44,1 тэрбумын тендер зарлаж, далд зогсоол барьж эхэллээ

Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийг өнгөрсөн хавар буулгасан.
Тэгвэл уг талбайд далд зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэллээ. Бүтээн байгуулалт далд зогсоолын ажлаар эхэлж байгаа бөгөөд ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж эхэлнэ гэв.
Ажлыг гүйцэтгэх тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж "Бодь пропертиз" компани шалгарч, өнгөрсөн Баасан гарагт гэрээ байгуулжээ.
Хотын А зэрэглэлийн нягтаршил ихтэй бүсэд бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй тул богино хугацаанд замын хөдөлгөөн болон иргэдэд саад учруулахгүйгээр аюулгүй байдлыг хангаж, төслийг дуусгахаар төлөвлөжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бодид бүх ажлаа өг. Тэд чадна.
Яах гэж байшин барьж байгаам вэ !!!
Бодьд зориулж төсөв хийждээ. Уг нь 13-15 т.б. ₮ болои байлаа. Овоо цавчих нь дээ. 10 сургууль барих төсав байна. Аудит оруул, төсөвт !!!
яг ямаршуу бүтээн байгуулалт хийгдэх гэж байгаа талаар мэдээлэл оруулж өгөөч