Улс төрийн мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Наймдугаар сарын 27-ны мягмар гаригт Улаанбаатар хотод болох үйл явдлыг тойм

  • УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлнэ
  • AНУ-ын ЭСЯ-ны санаачлагаар Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүд"-ийг Гэгээнтэн кино театрт наймдугаар сарын 26-29-нд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook их сургуулийн New Cinema институт хамтран уран бүтээлчдэд зориулж, дадлагад суурилсан CASUAL CINEMA сургалт Үндэсний төв номын санд энэ сарын 31 дуустал үргэлжилнэ. Утас: 9330-0440
  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
  •  Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
  • “Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.
  • “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ
  • Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button