Нийгэм мэдээ

Өнөөдөр Булган аймгийн Булган суманд бурхан багшийн ринсрэлийг зална

Булган аймгийн Булган суманд өнөөдөр /2024.08.28/ "Их цагаан суварга"-ын нээлт болно.

Эндээс онцлоход, Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам маш ховор нандин бурхан багшийн ринсрэлийг уг суварганы шүншигт залахаар болжээ. Төгс гэгээрсэн бурхны сэтгэл оршсон бурхан багшийн ринсрэл буюу үлдэс нь эрдэнэ болж хувирдаг бөгөөд тухайн газар нь сайн энерги түгж, нутаг нь ган зудгүй, хүн зон нь амар амгалан байх адис жанлавтай гэж үздэг ажээ.
Үүнээс гадна Далай багш уг суваргын доторх зайд мөн адислал бүхий бурхан шашны эд зүйлсийг залсан байна. Өнөөдөр болох суварганы нээлтэд олон хутаг, хувилгаад оролцох аж.

Ринсрэлийн тухай товчхон тайлбар мэдээлэхэд, өдгөөгөөс 2560 жилийн өмнө бурхан багш мэндэлсэн.

Бурхан багш 81 насандаа лагшин дүрээ хурааж, нирваан дүрийг таалсан бөгөөд шавь нар нь чандарлахад зарим эд эрхтэн нь рэнсрэл болон үлдсэн гэж түүхэнд тэмдэглэсэн. Бурхан багшийн эрдэнэс нь дэлхий дээр байгаа олон эрдэнэсээс хамгийн дээд гэх бөгөөд үүнийг зална гэдэг нь бурхан багш өөрийн биеэр морилон ирлээ гэж буддын шашинтнууд сүсэглэдэг.

Бурхан багшийг таалал төгссөний дараагаар найман улсын хаан ринсрэлийг нь хувааж аваад 10 газар суварга босгон байрлуулсан түүхтэй. Хоёр шавь нь ирээдүйд хинди шашинтнуудын зүгээс түрэмгийлсэн үйлдэл ирнэ гэдгийг таамаглаж байсан тул тухайн үеийн хаантайгаа тохиролцоод ринсрэлийг боломжийнхоо хэрээр цуглуулж Бирм улсын хил орчимд бунхан байгуулаад хиймэл уул бүтээж, нуужээ.

Үүнээс хойш 2500 гаруй жилийн турш тэр газар хаана байгаа нь мэдэгдэлгүй, аман яриа, домог хэлбэрээр үе дамжсан. Ингээд 1912 онд Бирмд хүчтэй газар хөдлөлт болоход тухайн уул нурж, суварга ил гарснаар археологичид бурхан багшийн ринсрэл гэж зарлаж, одоогийн Мьянмар улсад маш олон суварга босгож, бурхан багшийн лагшин эрдэнэсийг хадгалж ирсэн түүхтэй.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

....балайрхад хязгаар үгүй ажээ

Холбоотой мэдээ

Back to top button