УЛС ТӨР

Э.Болормаа: Халзан бүргэдэй төслийг сэргээх нь Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хурлын үеэр Ховд аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Э.Болормаа газрын ховор элементийн Халзан бүргэдэй төслийн талаар холбогдох яамны сайдаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг наймдугаар сарын 15-нд гаргасан. Наймдугаар сарын 16-ны өдөр Халзан бүргэдэй төслийн үйл ажиллагааг сэргээх тухай гэсэн бичиг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас явсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж дуусаагүй, батлаагүй байхад та бүхэн яагаад түргэн шуурхай ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг ноцтой асуудал. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсноор газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих гэж байна. Бодлогоор дэмжих гэж юу гэсэн үг болоод ийм хурдан ажилдаа орж байгаа юм бэ. 

Газрын ховор элемент гэдэг бол цацрагт идэвхт бодис ялгардаг, Монгол Улсын хэмжээнд стратегийн бүтээгдэхүүн болох ёстой асуудал. Тиймээс УИХ-аар бодлого тодорхойлох ёстой. Би зарчмын зөрүүтэй санал гаргаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт буй бодлогоор дэмжинэ гэдгийг бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдгээр оруулж ирэхийг хүсэж байна. 

Энэ нь Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал. Өнгөрсөн жил ерөнхий сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзсаны үндсэн дээр Засгийн хурлаар төслийг зогсоох шийдвэр гаргасан. Гэтэл ямар хурдтай сэргэж байна вэ. Ашигт малтмал гэдэг ашиг сонирхолд нэрвэгдсэн салбар гэдгийг бид мэдэж буй.

Халзан бүргэдэй төслийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргахын өмнө Ховд аймагт очиж ажилласан уу. Нөхцөл байдал юу өөрчлөгдсөн гэж сэргээх шийдвэр гаргаж байгаа юм бэ. 

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Туваан: Энэ ордтой холбоотой бичиг удаа дараа манай яаманд ирсэн. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын ховор элементийг дэмжих асуудал орж ирж байсан. 

Үүнтэй адилхан энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрт бодлого орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, байна гэвэл хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна. 

Халзан бүргэдэй төслийн асуудалд улсын салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Зөрчил нь арилсан тул үйл ажиллагааны эрхийг сэргээх байцаагчийн шийдвэр гарсан

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тооноор орогч

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тооноор орж байж л түгжээтэй хаалгыг дотроос нь ойлгож, иргэдэд нээлттэй болгосон. Үүний нэг үр дүн нь Халзанбүргэдэйг хамгаалж үлдсэн

Ард
Ард

Ийм сайдтай байх ч гэждээ. Ажлаа мэдэхгүй л бна даа.

Zochin
Zochin

Наад нөхөр чинь ашиг сонирхлын зөрчил байгаа шүү шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Ховдынхон үүнийг зргсоогоочээ.

Зочин
Зочин

Ховдын хамаг баялгыг сахал цөлмөж эхэллээ. АН болиочээ

Gangaa
Gangaa

hovor shoroogoor oroldood heregguiee ! etset n ulsiin ayulgui baidald ayul bolno shuu !!

Зочин
Зочин

Туваан асуултад хариулсангүй, хэлэх үг ч олдоогүй биз. Шалгуулахад бэлэн гэж л гэмгүй царайлж. Шалгахч шалгуулах ч хэрэгтэй. Ийм хурдтай хжилладаг мундаг сайд л тодорч гэнэ…

Хожим ойлголоо.
Хожим ойлголоо.

Хөөе томсгосон тойрог гэдгийг ойлго !!

zochin
zochin

Чиний Оюунэрдэнийн бодлогоор явж байгаа биз дээ. Битгий мэдэн будилаад попроод бай коммунист авгай минь

Тэнгэр
Тэнгэр
Reply to  zochin

Тэнэг минь цацраг идэвхт бодис ялгарна гээд байгаа юм байна

Зочин
Зочин

энэ балай хөгшин авгай эцэгтэй гээ цуг шонхрын наймаагаар зад баяжсан гичийн шүү монголчуудаа

иргэн
иргэн

БОЛОРМАА ГЭЖ ЭНЭ БҮСГҮЙ ХОВДОД ЗАСАГЛАХДАА САЙН АЖИЛЛАСАН МАНАЙ ХОВДЫХОН АМ САЙТАЙ БАЙДАГ ХАЛЗАН БҮРГЭДЭЙН ОРДЫГ СЭРГЭЭВЭЛ БАРУУН МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР УУРЛАНА ШҮҮ.МАНАЙ БОЛОРМАА ДАРГА ГОЁ ЭМЭГТЭЙ МАНАЙ ХОВДОД БАЙХДАА УЛААН ӨНГӨНД ИХ ДУРТАЙ БАЙСАН ХӨӨРХӨӨН ТАМГЫН ГАЗРЫХАА ХҮҮХЭН АВГАЙЧУУЛЫГ УЛААН БАНДААЖ ЛЭЭВЧИГЭЭР ИЖИЛСҮҮЛЭЭД ӨӨРӨӨ ЧАС УЛААН БЕНЦ БАНДААЖ ӨМССӨН ЮМДАГ ГЭЖИЙВАЛ АЛАВАА БОЛОРМАА ДАРГАА ЭНЭ ОРД СЭРГЭВЭЛ ХОВД ШУУД СӨНӨНӨ ШҮҮ ТА МЭДЭЖ БАЙГАА МӨНГӨНД УЛАЙРСАН БҮЛЭГЛЭЛИЙХЭН ЧИЧРЭЭД ДАЙРВАЛ МАНАЙ ХОВДЧУУД МАНЖ АМБАНЫГ АМБААРДСАН ШИГЭЭ ГАНЦ ЦОХИЛТООР СӨНӨӨХӨӨ АМЛАЯ.

сэр
сэр

Болормааг дэмжиж байна. Газрын ховор эльментийг олборлох гэж оролдохоо зогсоо, маш аюултай. Мөнгөнөөс өөр юм боддоггүй мулгуу нараа ухаараач.

хүннү
хүннү

Газрын ховор элементийг олборлох ёстой. Дэлхий улс орнууд аюулгүй байдлыг нь хангаад олборлож болоод байна. Гэтэл манайхан юмаа мэдэхгүй хий хоосон попрох юм.

Холбоотой мэдээ

Back to top button