Улс төрийн мэдээ

Сул гишүүн Х.Баттулгыг төвийн бүсийнхэн "эрэн сурвалжилж" байна

Манай парламентад улс төрийн карьераа оргилд нь хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан хүн сууж байгаа. Гэхдээ ээлжит бус чуулганы бүхий л хугацаанд тэр үнэндээ суусангүй. Энэ хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга.

Угтаа шинэ парламент шууд л өндөр хариуцлагатай цаг үед яваад орчихлоо. Хэдий намрын чуулган эхлээгүй байгаа ч 2024 оны улсын төсвийг тодотгож байна. МАН, АН, ХҮН хамтарсан эвслийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар "хэлэлцүүлж" яваа. Мөн удахгүй ирэх оны төсвийн төслийг ч УИХ-д өргөн барихаар Засгийн газар бэлтгэж буй.

Ард түмнийг төлөөлж буйн хувьд энэ өдрүүдэд УИХ-ын гишүүдийн илэрхийлэх байр суурь анхаарал татахаас аргагүй.

Тэгвэл, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас сураг чимээ алдарчээ.

Тэрбээр шинэхэн УИХ-ын гишүүдэд гишүүний үнэмлэх гардуулах үеэр ч ирээгүй. Ёс буюу тангаргаа өргөсөн. Нэгэн үе түүнийг Ерөнхийлөгч байх үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өдгөө төрийн тэргүүний суудалд заларч байхад тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөж зогслоо.

Түүнд улстөрч хүний арвин туршлага бий. Туршлагаар тэр энэ парламентын 126 гишүүний дийлэнх олонхыг нь араасаа дагуулахгүй. Авчиг улс орны эдийн засгийн, ирээдүйн чухал асуудал хэлэлцэгдэх үеэр лав ажиллаж, "жижгэрэхгүй" гэж шийдсэн бололтой.

Энэ удаагийн сонгуульд ард түмэн АН-д том итгэл хүлээлгэсэн. Авчиг АН нь МАН-тай эвсээд, Засгийн газар байгуулчихсан. Энэ үест ч Х.Баттулга байр сууриа илэрхийлээгүй. Тэр хамтарсан Засгийн газарт сайдын суудал ч авсангүй, УИХ дахь бүлэгтээ ч нөлөө бүхий албан тушаал хашсангүй. Аль ч байнгын хороог даргалсангүй. Сул гишүүн хэвээр байна.

Тэр юунд хүчээ нөөж, аль цэгт улстөржихөөр хүлээж байгаа нь эрхгүй анхаарал татах болов. Түүний АН дахь нөлөө хүчтэй хэвээр буй. Хэрэв Сү.Батболд шиг байгаа байхгүй нь үл мэдэгдэх ч хөшигний ар дахь лобби, "хор найруулга" бүрд өндөр нөлөөтэй оршдог далдын улс төрч хэлбэрээр парламентад ажиллах бол, УИХ-ын гишүүний үндсэн чиг үүргээс гажна. Ерөнхийлөгч байсан хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших бололцоог хуулиар хязгаарлах зарчмын өөрчлөлтийг ч өдөөж мэдэх тийм амьд кейс үзүүлэгч нь Х.Баттулга болж, түүхэнд үлдэнэ.

Төвийн бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгийн сонгогчид Х.Баттулгад итгэл хүлээлгэсэн. Өдийд бол гишүүнээ "эрэн сурвалжилж" байна. Х.Баттулга дагасан МоАХ ерөнхийдөө төвийн бүсийн АН-ынхнаа парламентад "базах" нь ойлгомжтой. Гэхдээ Х.Баттулгын фракц лавтай Засгийн газрыг шүүмжлэхгүй, төсөв дагасан алив үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ үүгээр илэрхийлчхэж байна.

Өдгөө парламентад өрнөж буй үйл явцууд ерөөс МАН-ын хүсэл зориг юм. Харин Х.Баттулга МАН-тай тэрсэхгүйгээ ингэж дахин бататгав. Гэхдээ тэр санаснаар хөдөлдөг улстөрч биш билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

76 тэнэг байсан чинь 126 тэнэг. Тэнэгүүд олшроод улс орон ядуураад, авилгaлдаа идэгдээд, замдаа түгжирсэн ажилгүй, утаандаа хордсон хүмүүс л Монголд байна.

Зочин
Зочин

Угаасаа хуралд суудаггүй хүнийг сонгочихоод үгүйлээд бхдаа яахавдээ.Сонгуулийн өмнө л хэлээд бсан наадхи чинь хуралд суухгүй,хор найруулах,томилгоо,захиалгат хууль батлуулах гэх мэтэд л оролцоно.Угаасаа мэдлэг,боловсролгүй хүн яахын,тэр дагаж савсаганасан хэдийг нь л хараарай

Зочин
Зочин

Оросод барьцаалагдсан гэлүү! Таарч дээ.

Зочин
Зочин

Монголын хөгжлийг гацаах даалгавартай Оросын тавиул!!! Мөн ч их зовооно доо!! Хүрэлсүх айгаад хөдлөхгүй, нээнтэгтэй юм байлгүй дээ?!

Зочин
Зочин

7 honog bur gishuudiin irtsiig tailagnadag baimaar bainaa, ajlaa hiihgui hernee tsalin yambiig ni edleed uchnuun hun tsalinjuulj ajluulj baigaa humuusiig songogchid ni erguulen tatah heregtei

zochin
zochin

ingej teneglehuie. battulga yrin demii hunshde yu hiin yaan gj bodsiinbe songogchid

Зочин
Зочин

Баттулга хуралд хойрго оролцох магадлалтай тэвчээртэй сууж чадахгүй юм бол их хуралд яах гэж дэвшсэн !!! олимп гээд хөдөлгөөнт ажил их байгаа байх ажлаа зохицуулахгүй юу ?

Зоч
Зоч

Хуралдаа оролцдоггүй гишүүнд ямар арга хэмжээ авдаг юм. Ингээд дуугүй яваад байж болохгүй биздээ. Энэ төр засаг бүтэхгүйээ. Байхгүй байсан ч дээр юмшиг.

Зочин
Зочин

...майдар , шинэ сум , төмөр зам, золигт гарсан залуус, ялнааа монгол

засагт ханы хөх хар
засагт ханы хөх хар

энэ новш төрийн гай болсон хэвээрээ байна сонгуульд Эрдэнэт үйлдвэрээс авсан мөнгөө төлөөд зайл

иргэн
иргэн

БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛДАА ХАМРАА УХААЛ ХЭВТЖЭЭЛЭЭ ОЧООД ЧИРЧ ГАРГААД ЧУУЛГАНД НЬ СУУЛГААЧ ХОХЬ ЧИНЭЭ ЯАХ ГЭЖ СОНГОСОН ЮМ ХОНШООРДОХГҮЙ НОВШИЙГ ЭНЭ ИХ ДАЛЧИГНАНАА ОДОО ЯАГААД Ч НЭМЭРГҮЙ ЗА

Зочин
Зочин
Reply to  иргэн

Хамраа ухна уу, чихээ ухна уу чамд ямар хамаатай юм!

Зочин
Зочин

Зуун ямаанд жаран ухна гэж одоо бүр 126 ухнатай болсон дээр нь женко мэтийн үхэдгүй гашейнууд монголчуудыг мөхлийн зам уруу нь явуулах вийдээ...

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Бузар, хөгийн новшийг тэнгэр, бурхан гэж үнэхээр байдаг бол шийтгээсэй. Монгол улсад учруулсан хохирол, монголын говийг там болгосных нь хариуд бновшийн Баттулгыг буудаж алсан ч багадна. Тэнгэр ниргээсэй

Зочин
Зочин

Баттулга үнэхээр эх оронч гэж үү? Хамгийн замбараагүй бүхэн дэлгэрүүлдэг хүн дээ. Мөн
зөнгөр өвөө

Бат инженер
Бат инженер

Баттулга шиг эх оронч энэ парламентад байна уу. Монголын Баялагийг нь 20-30-хан жилийн дотор Хятад руу урсгахгүй гэснийх нь төөлөө Коммунистууд мөн ч их баалдах юм даа. Түүнийг

Зочин
Зочин

Зөнгөртөх нь зөвөө. Мөн чадаж байгаа Монголыг яадаг юм

Зочин
Зочин

Энэ нэг баахан хачин тэнэг юмнууд дунд сууж яадгийн! Баттулгын зөв!

Холбоотой мэдээ

Back to top button