Улс төрийн мэдээ

Маргааш ээлжит бус чуулган хаана

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаана.

2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент намрын чуулган нээхээс өмнө цуглаж, төсөв тодотгож буй. Энэ хүрээнд хоёр долоо хоногийн турш ээлжит бус чуулган зарлан, хуралдсан юм.

Тэгвэл, маргаашийн баасан гарагт 2024 оны төсвийн тодотголыг эцэслэж, өнгөрөгч 2023 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын тайланг хэлэлцээд ээлжит бус чуулганы хаах нь.

Маргааш буюу УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны сүүлийн өдөр хэлэлцэх асуудлууд:

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·   “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Яасан ? Луйварчид төсвийн алдагдлаа 3 тэрбум болгоод шийдчихсэн үү. Сүүлийн үед таг болчихлоо ???

Холбоотой мэдээ

Back to top button