Нэг дороос: Ээлжит бус чуулган хаалаа
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны баасан гарагт хуралдаж, хаана.
Улмаар аравдугаар сарын эхээр намрын чуулган нээх юм.
НЭМЭЛТ: 15.30 цаг
Завсарлагааны дараа УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар,
- ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Ш.Отгончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэн баталлаа.
Түүнчлэн ирэх намрын чуулганаас эхлэн байгуулагдаж ажиллах 52 ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулсан.
Улмаар УИХ-ын ээлжит бус чуулган хаав.
НЭМЭЛТ: 13.00 цаг
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр удаа санал хураасны дүнд олонхын саналаар баталлаа.
Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
НЭМЭЛТ: 11.00 цаг
Ээлжит бус чуулганы хуралдаанаар 2024 оны улсын төсвийг тодотгож дууслаа.
Тодруулбал, 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Одоо 2023 оны улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
ЭХЛЭЛ: 09.01 цаг
Өнөөдрийн хувьд,
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм.
Г.САНСАРМАА
















































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.