Улс төрийн мэдээ

"Авлига хороолол"-ыг дийлэхгүй бол УИХ хянан шалгах түр хороо байгуулна

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.

Хуралдааны үеэр Г.Дамдинням гишүүн "Авлига хороолол" гэж нэрлэж дассан "Aqua Garden" хорооллыг нураах асуудал хэрхэж байгааг тодрууллаа.

Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлж, "Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд өөрөө очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн асуудал бийг нотолж, барилгын ажлыг зогсоох үүрэг өгсөн. Гэвч эсрэгээрээ нэмэлт зөвшөөрөл олгогдож, барилга нь баригдсан. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Хэрвээ болохгүй бол УИХ-аас ажлын хэсэг байгуулж, шалгах нь зүйтэй" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариулахдаа, "Асуудал Захиргааны хэргийн шүүх дээр яваа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хугацааг давсан. Хугацаандаа шийдэгддэггүй ийм асуудал олон байна. Нэгэнт сүүлийн байдлаар шүүх барилгын компанийн талд захирамж гаргасан тул түүнийг яаж ч болохгүй байна. Илүү бүтээлчээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай" гэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Нэн анхаарал хандуулж ажилла. Хэрэв асуудал нэг тийш болохгүй бол намрын чуулган нээмэгц УИХ хянан шалгах түр хороо байгуулна" гэж мэдэгдлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

за Амарбачсгалаан чи битгий поопроод бай. УИХ бол байшин нураах үгүйг мэддэг байгууллага биш шүү. Саваагүй нохой саранд хуцна гэдгийн үлгэр болов доо. наад хуулиа л олигтойхон болго.үндсэн ажлаа л хий. байшин нураах шийдвэрийг их хурал гаргаж болохгүй шүү дээ тэнэгээ. нураах шийдвэрийг ганцхан шүүх л гаргадаг юм шүү дээ. наад хуулийн сайд Алтангэрэл чинь захиргааны хэргийн шүүх компанийн талд гаргасан учраас болохгүй байнаа гээд уг нь зөв ярьж байна. иймээс Амарбаясгалаан чи тэгэхээр энэ асуудлаар хяналтын түр хороо байгуулах ямарч хэрэггүй. Түр хороо байгуулаад шүүхийг буруутгах уу. шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох уу? УИХ-д тийм эрх байхгүй шүү дээ. тэгэхээр хэрэггүй юманд цагаа бүү зарцуул!!! Ухаалаг байцгаа эрхэм их хурлын даргаа гишүүн нэртэй поп Дамдинням нараа. хийх ажлаа л сайн хийцгээ. харин худлаа ярьж хулгай хийдгээ больцгоо. монголын бүх даргө нар хулгайч худалч учраас монгол улс хөгжихгүй байгаа шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

aaya baishingiin ezen uu

Зочин
Зочин
Reply to  Зочин

би байшинд ямарч хамаагүй. төрийн албанд тэр дундаа төрийн тусгай албанд 45 жил ажилласан хүн байна. Ер нь монголын дарга нар дээр доргүй л эрхэлсэн ажлаа шударга зөв хийж сурмаар байна. Ер нь яг үнэнийг хэлэхэд их хурлын дарга байшин нураах асуудоыг ярих эрхгүй. Амарбаясгалан их хурал джэр дээр ярьсан үгнээсээ болж огцрох болсон байна. нэгэнт шүүхийн шийдвэр гарсан болон шүүхийн шатанд яваа асуудлыг их хурлаар авч хэлэлцэх нь шүүхийн хараат бус байдалл маш ноцтой нөлөөлж байна гэсэн үг.

Зочин
Зочин

Зөв шүү, шийдэх л ёстой. Авлигачид тэдний гар хөлүүд эсэргүүцэх нь аргагүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

үүнийг бичигч би хэзээч нураахыг эсэргүүцээгүй. мөн нураахыг дэмжээгүй. хсмгийн гол нь уг байшинг нураах устгах шийдвэрийг шүүх л гаргах ёстой. түүнээс хэн нэг дарга албан тушаалтан, тэр дундаа их хурлын дарга болон гишүүд байшин нураах шийдвэр гаргах эрхгүй. мөн нураах талаар ярих ч эрхгүй. энд нэг зүйлийг шулуун хэлэхэд манай төрийн дээд шатны түшээд маш поп бас дээр нь хувиа бодсон маш шуналтай хулгайч нар учраас улс орон хөгжихгүй байна даа.

Зочин
Зочин

Шударга ёс ялахыг харах л үлдлээ. Хэн шударга нь ялна.

Зочин
Зочин

Энэ авилга хорооллыг знурааж чадвал дийлбэл дараагийн хууль зөрчигчдөд мааш том дохио болно

Мөги
Мөги

За яаж чадах юм бэ төр бхгүй ш дээ хулгайчид эзэлчихээд тоглож бхад

иргэн
иргэн

АИЛГА ХОРООЛЫГ НУРААСАН УИХ ГИШҮҮДИЙГ АРДЫН БААТАР БОЛГООД НАСААР НЬ УИХ д СУУЛГАНАА АМЛАЖ БАЙНА.ЭНЭ ХОРООЛОЛ НУРВАЛ МОНГОЛ БАЯРЛАНА ЛАМ НАР АВИЛГА ХОРООЛЛЫГ НУРААЛГАХ НОМ ХУРМОЙ НУР НУР СӨНӨ СӨНӨ УМААХУМ АРЬЯАБАЛ БАДМА СЭДИЙХАН.ГОМБЫН ДУЛМАА СЭЛМЭН ШОО ХОРИН НЭГ ДАРЬ ЭХ МИНУ ХОЁРХОН ШИО АРХИ МИНУ НУР СӨНӨ ХОРЖИЙЛОО Ч ГЭХ ШИГ.

Зочин
Зочин

Дамдиннямаа болгоомжтой бай.эд хүн алахаас буцахгүй шүү.шударга хэлсэн хүнд.

Холбоотой мэдээ

Back to top button