Улс төрийн мэдээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 2025 оны төсвийг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит бус чуулган 2024 оны төсвийн тодотгол тэргүүтэй хэд хэдэн асуудлыг эцэслэн хэлэлцсэнээр хаалаа.

Одоо 16.00 цагаас эхлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаар ирэх 2025 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар тус асуудлыг бүрэн хэлэлцэж амжаагүй.

Хуралдааны дараа мэдээлэл хийх эсэх тодорхойгүй бөгөөд, өнөө орой УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны улсын төсвийг өргөн барих юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button