Нийгмийн
“Монголын сонгомол өгүүллэг” антолог Франц хэлээр гарчээ

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Монголын сонгомол өгүүллэг” антолог буюу ХХ зууны монгол өгүүллэгүүдийн цоморлиг Франц хэлээр хэвлэгджээ. Монгол хэлнээс Франц хэл рүү орчуулагч Р.Мөнхзул хэвлүүлж, Парис хотын Borealia хэвлэлийн газраас хэвлүүлсэн байна.
Тус номд Дашдоржийн Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ, Цэндийн Доржготов, Балжирын Догмид, Дамбадаржаагийн Намсрай зэрэг 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг багтсан байдаг. Франц хувилбарыг номын төгсгөлийн өгүүллэг болох зохиолч П.Батхуягийн “Хүрэл зүрх”-ээр нэрлэсэн аж.
Borealia хэвлэлийн газар өмнө нь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Л.Өлзийтөгсийн “Аквариум” номуудыг франц хэлээр хэвлэн түгээсэн бөгөөд аль алийг нь Р.Мөнхзул орчуулсан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.