Нийгмийн
ФОТО: Гудамжинд “Өөртөө үйлчлэх номын сан” байгуулжээ

Өмнөговь аймгийн хэсэг залуус Даланзадгад сумын төв цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлт гудамжинд гудамжны номын сан байгуулан иргэдэд үйлчилж байна.
Залуус “Соёлын довтолгоо” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийнхөө хүрээнд уг номын сангаа өнгөрөгч долдугаар сард байгуулжээ. Номын сан нь цоож цуурга байхгүй хүссэн хүн бүхэнд нээлттэй байдгаараа онцлог юм. Мөн хэрэгцээгүй болсон хуучин хөргөгчийг номын шүүгээ болгон ашигласан байна.
Тухайн номын сангаас хүмүүс ном аваад цэцэрлэгт хүрээлэнд суугаад уншиж болох ба мөн гэр рүүгээ аваачиж уншиж болно. Харин уншсан номоо заавал эргүүлэн авчирч байх ёстой аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.