Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Зам товчлохын тулд гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Амралтын өдрүүдэд агаар салхинд гарахдаа гол мөрний мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Тухайлбал хол, ойрын замд гарахдаа баталгаат зам гарцаар зорчиж, зам товчлох, хугацаа хожих зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байж үүсэж болох эрсдэлээс сэргийлэхийг зөвлөв.

Сануулахад

"Орхон аймгийн Жаргалант сумын “Даршид”-ын голын мөс цөмөрч хоёр зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12 сарын 02-ны 22:32 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргасан.

Мөн Ховд аймгийн Манхан суманд “Хар Ус” нуурын мөс цөмөрч гурван зорчигчтой бага оврын ачааны автомашин 12 сарын 02-ны 11:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button