Нийгэм мэдээ

"Зам дээр мөргөлдсөн машины асуудлыг богино хугацаанд шийдэх боломжийг судалж байна"

"НИТХ-ын дарга А.Баяр мөргөлдсөн машинуудыг 5-10 минутын дотор асуудлыг нь цэгцэлж, замын түгжрэлийг бууруулна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Энэхүү төлөвлөгөөт ажил хэрхэн хэрэгжих талаар НИТХ-аас тодрууллаа.

НИТХ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, "Ерөнхийдөө түгжрэл болон утааг бууруулах ажлуудыг НИТХ-ын дарга А.Баяр хариуцаж байгаа. Авто зам дээр мөргөлдсөн машинуудыг 5-10 минутын дотор замаас гаргах арга хэмжээ авч болох талаар судалгаа хийж байна. Манай хотод буруу төлөвлөлттэй гэрлэн дохио их байдаг. Тиймээс ТЦА, машин ачилтын компани, ЗЦГ-тай хамтран мөргөлдсөн машины жолоочдод тулгарч буй асуудлыг маш хурдан зохицуулж, салгах арга хэмжээг авах ажлыг төлөвлөж байна" гэлээ.

Мөн НИТХ энэ онд болон ирэх онд агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах, шахмал түлшээр дулааны хэрэгцээгээ хангаж байгаа айл өрхүүдийг үе шаттай хийн түлшний хэрэглээ рүү шилжүүлэх ажлууд хийгдэж эхэлжээ.

2024-2028 онд 6 дэд төвөөр дамжуулан 50 мянган айлыг орон сууцжуулах юм байна. Оны босгон дээр тархмал эх үүсвэрүүдийг судалж нэгжийг байгуулжээ. Ингэснээрээ 20 мянган айл өрхийг хийн түлш буюу газанд шилжүүлнэ. 2026 онд 40 мянган айлыг хийн түлшид шилжүүлнэ. Үе шаттай энэ ажлыг хийснээр 110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжүүлэхийн тулд ажиллаж байгаа аж.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button