Гэрээс нь их хэмжэний мөнгө олдсон гэх Д.Гантулга 725 саяын орон сууцтай

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны газрын дарга Д.Гантулгыг Авлигатай тэмцэх газраас 2024.12.12-нд саатуулжээ.
Түүнийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.13-ны өдрийн захирамжаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, барилгын компаниудаас хахууль авсан байж болзошгүй гэж буруутгагдаж байгаа гэх мэдээлэл байна.
Зарим хэвлэлд, “Орчлонконсалтинг”, “Орчлонконстракшн” ХХК-д давуу байдал бий болгож, хамаарал бүхий хүнийхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгө, “Глобалбридж” ХХК-ийн удирдлагаас хахуульд бэлэн мөнгө авсан байж болзошгүй хэмээх мэдээлэл гараад буй юм.
2020-2023 оны хооронд АТГ-т ХОМ-ээ гаргаж байжээ.
- Өөрийн орлого: 110 сая
- Гэр бүлийн орлого: 26,5 сая
- Орон сууц: 725 саяын үнэ бүхий дөрвөн орон сууцтай 2020-2022 оны хооронд нийтийн 5 орон сууцтай байжээ:
- Автомашин: 3 сая
- Газар: 27,2 сая
- Үнэт эдлэл: 44,5 сая
- Хадгаламж: 88 сая
- Авлага: 59 сая
- Компани: Сарт шарайд ХХК-д хувь эзэмшдэг
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авилгачийг насаар нь шоронд нь хатаа
Энэ ч засаршгүй хулгайч байна. Юун нэг сар вэ? насаар нь шоронд хатаа.
3 saya iin automachine gej yu baikhav dee, 3 saya dollariin unaatai hun baikh
Харах царайны авлгачийн дүр байна Шоронд нь хатааж байгаад бүх хэргийг нь илрүүл
Орчлон констракшний захирал Ганзоригийг сайн шалгах хэрэгтэй. Энэ нөхөрт их учир байгаа .
Мэдээж дандаа бүх шатанд авилгаар асуудал шийдэгдэж явсандаа Одоо бодвол Төрийн хяналт сайжирсан байлгүй дээ. Шалгаж хөрөнгий нь хурааж Улсын орлого болгох нь зүйтэй. Цалин авч байсан биз дээ!!!!!
БАРИЛГЫН САЛБАРЫН НЭР БУЗАРЛАСАН ЯАСАН ХАР АВИЛГАЧ ВЭ
Уг нь сайн л мэдэх хүн. Ингэх хүн биш дээ. Ажиллагаанд л өртөж дээ. Орон сууцнаас өөр хөрөнггүй л байна.
ГЭМГҮЙ ДУУГҮЙ ЦАРАЙЛЧААД ЯГ ТАТВАРЫН ГАНСҮХ ШИГ АВИЛГАЧ БАЙСАН БАЙНА
АВЛИГЫГ ЦУСАЛЖ ӨГСӨН ХАР АВИЛГАЧ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧ
Хулгайч нарыг байх газарт нь олон жилээр явуулах хэрэгтэй