НИЙГЭМНийгэм мэдээ

Боловсролын сайд аа, "боловсролгүй" багш нарыг цэгцэлье

Өчигдөр /2024.12.23/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийн бага ангийн багш III ангийн сурагчийг даалгавар хийсэнгүй, хичээлийн хэрэгсэл дутуу гэх шалтгаанаар зодож буй бичлэг цахим орчинд тархсан.

Хэдий цочирдом үйлдэл ч энэ нь уг салбарын анхны үзэгдэл, тохиолдол биш юм.

Хоёр жилийн өмнө буюу 2022 онд нийслэлийн 19 дүгээр сургуулийн Иргэний боловсрол, ёс зүйн багш сурагчийнхаа толгой руу гараа зангидаж байгаа цохиж байв. Тухайн үед олон нийтийн сүлжээгээр дургүйцлаа илэрхийлж, сургуулийн захиргаанаас тус багшид ёс зүйн арга хэмжээ аваад өнгөрсөн.


2023 оны гуравдугаар сард Баянголд дүүрэгт байрлалтай 93-р цэцэрлэгийн багш хүүхэд зодсон гэх хэрэг гарч мөн адил олон нийт цахим сүлжээнд шаардлагатай арга хэмжээ авахыг шаардсан. Улмаар тухайн багшийг ажлаас нь халж шийдвэрлэлээ гэсэн.


Мөн өнгөрсөн оны есдүгээр сард СХД-ийн 26-р цэцэрлэгийн багш сурагчдаа гар хүрч, бичлэг нь нийтэд тархаж байв. Урьдын адил ажлаас нь халснаа нийтэд мэдээлсэн.


Энэ оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн нэгэн цэцэрлэгийн багш хүүхэд зодож байна гэх бичлэг цацагдаж олны бухимдлыг төрүүлсэн. Тухайн багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.


Мөн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт багш нь хүүхдүүдийг зоддог тухай бичлэг дахин цацагдлаа. Тус багш хүүхдүүдийг 2-3 цаг уяагаар хүлж, зоддог тухай хэлж, бичлэг нь цахим сүлжээнд түгэж байв. Түүнийг мөн цагдаагийн байгууллагаас шалгаж, мөнгөн торгуулиар торгож, ажлаас нь халсан.


Хамгийн сүүлд аравдугаар сарын 28-ны өдөр СХД-т үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны зөвшөөрөлгүй цэцэрлэгт ой долоон сартай хүүхэд хахсаны улмаас амиа алдсан. Тус хэргийн шүүхийн шийдвэр дотор эрхтний өвчлөлтэй байсан гэж гарч байсан хэдий ч амиа алдсан хүүхдийн ээж, аав нь тус хариуг эсэргүүцсээр өнөөдөрт хүрч байна. Тэдний зүгээс багшийн хараа хяналтгүй байдлаас болсон гэж удаа дараа гомдол мэдүүлээд байна.


Эдгээр тохиолдлуудаас харахад хүүхэд зодсон багшийг ажлаас нь халах, торгох нь асуудлын шийдэл биш гэдэг нь илт. Боловсролын салбар өөрөө боловсон хүчний дутагдалтай. Ямар сайндаа энэ жилээс 45 хоногийн курсээр багш бэлтгэж эхэлж байгаа.

Угаас сууриараа ийн дэнжигнэсэн байхад ёс зүйгүй, зан суртахууны асуудалтай, хүний эрхийн мэдрэмжгүй боловсон хүчнүүд нь ийн аашилж байгаа нь энэ салбарт хийх зүйл их байгааг илтгэнэ.

Хүүхэд зоддог багш нараа торгоод, халаад өнгөрөх биш, хүүхдийг хайрладаг хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчнээр салбараа цэнэглэх цаг нэгэнт бий болжээ. Боловсролын сайд ТА "боловсролгүй" багш нараа цэгцэлж хүүхдүүд айдасгүй, дарамтгүй, эрүүл орчин сурч боловсроход анхаарлаа эхэлж хандуулна уу.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хоньчин Найдангийн багш нарыг холдуулах нь зүйтэй !

Зочин
Зочин

Манай багш нарын соёл боловсролын түвшин нь одоо ч хоньчин Найдангийн багш ламын хэмжээнд л бна доо !!!

Иргэн
Иргэн

ТА НАР БҮГДЭЭРЭЭ Л ЭНЭ ХӨӨРХИЙ БАГШ РУУ ДАЙРААД БАЙНА БИ ӨМӨӨРӨӨГҮЙ АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮН ЯМАР ЗОВЛОН ТЭЭЖ ЯВААГ НЬ БАС СУДЛАХ ХЭРЭГТЭЙ.ЖИШЭЭ НЬ НӨХӨР НЬ АРХИЧИН ӨӨР ХҮҮХЭНТЭЙ ЯВАЛДДАГ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ТЭЖЭЭВЭР МУУГАА МЭДЭХГҮЙ ХАРДДАГ БАЙЖ БОЛНО.ЭСВЭЛ ШӨНӨ ЭР ЭМИЙН АЖИЛ ХИЙХДЭЭ ӨӨРӨӨ ЖИРЭН ГОД ЭХНЭР НЬ ДӨНГӨЖ СЭРЭЛ НЬ ХӨДЛӨХ ГЭЖ БАЙХАД НЬ НЯЛЦАЙТАЛ ТАВЬЧИХААД БУРУУ ХАРААД ХУРХИРДАГ БОЛ ЯАНА ЭНЭ БҮХЭН ЗОВЛОН БИШ ЮМ УУ

Зочин
Зочин

Хүүхэд, эцэг эхчүүд эрхээ хэтрүүлэн эдэлж бгаа болохоос дутаагүй юм бна гэдгийг саяхан хүүхдийнхээ сургууль дээр очиж арга хэмжээнд оролцохдоо анзаарлаа. Багшийн үг хууль бсан цаг саяхан. Одоо бол хүүхдүүд багшийг хүн гэж тоохоо байж. Аргаа барсан аргадсан багштай ч таарлаа. Том хүүхдийн маань ангийн багш бсан хүн бүр үгээ хэлж бна. Хүүхдүүдийн харилцаа хандлага үнэн айхтар болжээ. Ийм байхад яаж ч багш тогтох вэ дээ гэж бодогдсон.

Холбоотой мэдээ

Back to top button