ЭДИЙН ЗАСАГ
ТОП-10 компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наядаар өсчээ

2024 оны зах зэлийн үнэлгээ нь хамгийн өндөр дүнгээр өссөн ТОП-10 хувьцаат компанийн тоонд уул уурхай, хүнс, банк санхүүгийн салбарын компаниуд багтжээ.

Жагсаалтын эхэнд “Тавантолгой ХК”-ийн зах зээлийн үнэлгээ 853.7 тэрбумаар өссөн бол удаах байрт “Голомт банк” 271.1 тэрбумаар, “Эрдэнэ ресурс ХК” 256.8 тэрбумаар, “Хас банк” 207.4 тэрбумаар, “Инвескор ХК” 131.0 тэрбумаар, “Премиум нэксус ХК” 110.9 тэрбумаар, “Монголын хөрөнгийн бирж ХК” 83.1 тэрбумаар, “Лэндмн ХК” 73.2 тэрбумаар, “Сүү ХК” 32.5 тэрбумаар, “Улсын их дэлгүүр ХК” 20.8 тэрбумаар тус тус зах зээлийн үнэлгээ нь өссөн байна. Зах зээлийн үнэлгээ нь өссөн арван компанийн хоёр нь Банк бус санхүүгийн байгууллага юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.