Нийгэм мэдээ
"Харбин 2025" шорт трекийн 1500 м зайд Б.Гэрэлтуяа өрсөлдөж байна
БНХАУ-ын Харбин хотноо Азийн ес дэх удаагийн наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр буюу /2025-02-07/-ны өдөр шорт трекийн эрэгтэй, эмэгтэй 1500 м зайн уралдаан болж байна. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Монголын багийн тугч Б.Гэрэлтуяа өрсөлдөж буй. Манай тамирчин хэсэгтээ БНСУ, Хятадын Хонгконг, Хятадын Тайвань, БНЭУ-ын шигшээ баг тамирчтай өрсөлдөж 2:38.674-н амжилтаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэгчийн эгнээнд үлдсэн аж.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt husiye