Нийгэм мэдээ

Сүлжээ дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж, утас болон бараа дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад "Сүлжээ дэлгүүрт үл таних этгээд хутга тулган, бараа дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 8-нд бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай Б-г тус дэлгүүрт ганцаараа ажиллаж байхад нь үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн хутга тулгаж, IPhone 13 Pro Max загварын гар утас, архи согтууруулах ундааны зүйлс дээрэмдэж авсан нь тогтоогджээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Дээр дурдагдаж буй гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн олон нийтийн газар, сүлжээ дэлгүүрт зүй бус авирлан бусдын биед халдах, дээрэм хийх тохиолдол бүртгэгдэж байгаа тул Аж Ахуйн Нэгж, байгууллагууд шөнө оройн цагаар ажиллах тохиолдолд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцохыг зөвлөж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

КИНО ИХ ҮЗЭХ ЮМАА БАС БООВОО ҮСИЙГ НЬ ЗУЛГАРТАЛ ГАЧААЛДААД БАЙХ ЮМАА ОДОО БОЛИЛДОО АЛНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button