Гадаад мэдээДЭЛХИЙ
БНСУ-ын жүжигчин Ким Сэ Рон нас баржээ
“The Man from Nowhere”, “The Neighbors” кинонд тоглосноороо алдартай БНСУ-ын жүжигчин Ким Сэ Рон ням гарагт /2025.02.16/ гэртээ нас барсан байдалтай олдсон гэж цагдаа нар мэдэгджээ. Түүнтэй уулзахаар төлөвлөж байсан найз нь 16:55 минутын орчим гэрт нь очихдоо амьсгал хураасан байсныг олсон байна. Үүний дараа найз нь цагдаад мэдэгджээ.
Цагдаагийн газраас мэдэгдэл хийхдээ “Одоогоор бид гаднын нөлөө байсныг илтгэх зүйл илрүүлээгүй. Гэхдээ нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа” гэсэн байна. Ким Сэ Рон өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард жүжигт тоглон эргэн ирэлт хийх гэж оролдсон ч эрүүл мэндийн асуудлаас болж тэрхүү жүжигт тоглохоо больсон юм.
Эх сурвалж: Yonhap News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
dandaa amiaa horlono ene solongoschuud arai l setgeliin hatgui umaa
ХАНГУ НАР БОЛСОН ХОЙНО АМИА Л ХОРЛОО БИЗ ХЭНД ХАМААТАЙ ЮМ НЭГ МУУ АЛ ҮХЭЭ Л БИЗ.