НИЙГЭМНийгэм мэдээ

Гараар татах хүчний тэмцээнээс манай улс таван алтан медаль хүртлээ

Киргизстаны Бишкек хотод Евро-Азийн аварга шалгаруулах гараар татах хүчний тэмцээн болж, манай улс таван алтан медаль хүртжээ.

Тодруулбал, Монголын гараар татах хүчний холбооны тамирчин А.Чингүүн гурав, Монгол Улсын рекорд эзэмшигч, дэлхийн цомын аварга Н.Ерат хоёр алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Энэхүү тэмцээнд 25 орны 320 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улс багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн болжээ. Гараар татах хүчний спортод хамгийн өндөр оноо авсан гурван улсад цом олгодог уламжлалтай. Тэгвэл манай улс хоёр жилийн дараа энэхүү цомыг эх орондоо дахин авчирч байгаа юм.

Гараар татах хүчний спорт манай улсад 2019 оноос хойш хөгжиж байгаа бөгөөд тус холбооны тамирчид эхний тэмцээнээсээ таван алтан медаль хүртсэн амжилтаар 2025 оныг эхлүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button