Авто машиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулахыг иргэдийн 68 хувь нь дэмжжээ
Цагаан сарын баярыг тохиолдуулж, хоёрдугаар сарын 15-28-ны хооронд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар Нийслэл санал асуулга явуулж эхэлсэн.
Санал асуулга энэ сарын 13-ны өдөр эхлүүлсэн юм. Санал хураалт хоёр өдрийн турш идэвхтэй явагдаж, 15-нд дуусгавар болох байсан юм. Энэ хүрээнд санал асуулгыг явуулж хаасан бөгөөд маргааш хэрхэх талаарх шийдвэрийг гаргах юм. Хэрэв санал асуулгад 10 мянган хүн оролцож, олонх нь дэмжвэл хоёрдугаар сарын 15-28-ны хооронд автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлана.
Тэгвэл энэ талаар өнөөдөр /2025.02.18/ ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Авто машиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулахыг иргэдийн 68 хувь нь дэмжсэн” гэжээ.
Д.ЖАРГАЛМАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДЭМЖИЖ БАЙНАА ЦАГДАА НАРАА ЭХНЭР МААНЬ МЭЭМЭЭ СЭРИЙЛГЭЖ ДӨРВӨН МӨЧӨӨ ӨРГӨН ДЭМЖСЭН БИ БООВОО БОСГОЖ БАС ДЭМЖСЭН БАЙГАА БАЯРАЛЛАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ МАНАЙХААН.ХААЯА НЭГ ИНГЭЖ ГЭНЭТ УХААН ОРСОН МЭТ ААШЛАХ ЮМ ХӨӨРХӨН ЮМАА