НИЙГЭМНийгэм мэдээ

"2025-2026 оны хичээлийн жилд өвлийн амралтыг 7 хоногоор сунгаж, VI сард 7 хоног илүү хичээллэнэ"

Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ бүтцийг гаргаснаа танилцуулж байна.

Нийслэлийн болон хөдөө орон нутгийн гэсэн ялгаатай байдаг. Нийслэл хүн ам төвлөрөл агаарын бохирдол ихтэй, түгжрэлтэй хот. Иймд нийслэл хөдөө орон нутгийн амрах хугацаа 7 хоногоор зөрдөг. Гэхдээ амралт дуусах хугацаа буюу эхлэх хугацаа нь адилхан байдаг. 2024-2025 оны хичээлийн жил бол гурван улирлын бүтэцтэй явсан. Үүний хүрээнд нэгдүгээр сард хүүхдүүд таван долоо хоног, бага сургууль нэг сар амарсан. Энэ нь олон жилийн томуу, ханиадны дэгдэлтийг тооцсон. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Улаанбаатар хот. Хүйтрэлийг харгалзсан хэрэг. Арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сар хүртэл тохиодог.

Тиймээс 2025-2026 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй явна. Амралтын нэг долоо хоног сунгаж байгаа.

Улмаар арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Ингээд нийт зургаан долоо хоног амрах нөхцөл бий болгож байна. Нэгдүгээрт, түгжрэлийг бууруулна, хоёрдугаарт хүйтний ид үед хүүхдүүдийн ханиад томууны дэгдэлт буурна. 

Дунд, ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ ахлах ангийнхан нэг долоо хоног цахимаар хичээллэнэ. Харин зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургаадугаар сарын 08-12-ны хооронд тохионо. Зургаадугаар сарын 15-наас зуны амралт эхлэнэ.

Орон нутгийн хүүхдүүдийн тухайд, бага сургууль таван долоо хоног, дунд сургууль дөрвөн долоо хоног амарна. Улмаар мал төллөх үеэр хотын хүүхдүүдээс нэг долоо хоног илүү буюу нийт 14 хоног амарна.

Энэ жилийн цагаан сарын амралтыг Засгийн газар гурав хоногоор зарласан. Энэ гурав хоногийн хичээлийг цахим, бие даалтын байдлаар нөхөж олгох чиглэл хүргэсэн" гэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 27, 2025 11:52

цаг үеэ мэдрээчэээ дараа жилийн юм дарааа жилдэээ биздээ

Зочин
Зочин
2 сар 27, 2025 16:02

Хэзээний юм бичээд толгой эргүүлээд бнаа

Зочин
Зочин
2 сар 27, 2025 16:02

Овоо сайт юмуу гсэн чинь овоолсон,,,,

Холбоотой мэдээ

Back to top button